UNCTAD’s quadrennial conference, UNCTAD15, opened on 4 October in Bridgetown, Barbados, with calls for vaccine equity and greater solidarity to tackle trade protectionism, debt distress, the climate crisis and other pressing global challenges.
UNCTAD Secretary-General Rebeca Grynspan said the world stands at a critical point in the history of multilateralism amid the many challenges facing it.
She warned that many developing regions are facing the prospect of another “lost decade”, and the reversal of their hard-won progress in the combat against poverty, inequality, food insecurity and gender inequality due to the pandemic.
Ms. Grynspan also raised an alarm over the deeply divergent recovery, with advanced countries growing and vaccinating at rates many times greater than those in the developing world. “The inequalities we are witnessing in the access to vaccines and financial resources are today at the very heart of this divergence,” she said.
She said advanced countries are already discussing third doses, while least developed countries (LDCs) have only vaccinated 2% of their population.
The vaccination rate in Landlocked developing countries are reported as below at https://ourworldindata.org/covid-vaccinations?country=OWID_WRL.
НҮБ-ын ХХБХ15: Дэлхийн удирдагчид КОВИД-19 вакцины тэгш байдлыг хангах, өр, уур амьсгалын хямралын эсрэг илүү их арга хэмжээ авахыг уриалж байна.
НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал (НҮБ-ын ХХБХ)-ын дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт 10 дугаар сарын 4-ний өдөр Барбадосын Бриджтаун хотод эхэлсэн бөгөөд Ковид-19 халдварын эсрэг вакцины тэгш хүртээмж болон худалдааны хамгаалалт, өрийн дарамт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй бусад асуудлуудыг даван туулахын тулд эв нэгдлийг нэмэгдүүлэхийг уриалав.
НҮБ-ын ХХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан манай дэлхий олон талт хамтын ажиллагааны түүхэн дэх олон сорилтуудын дунд хамгийн маш чухал цэг дээр зогсож байна хэмээн онцолсон юм. Тэрээр хөгжиж буй олон бүс нутаг дахиад “алдагдсан арван жил”-тэй золгож, цар тахлын улмаас ядуурал, тэгш бус байдал, хүнсний аюулгүй байдал, жендэрийн тэгш бус байдлын эсрэг хийсэн амжилтаа алдах магадлалтай байгааг анхааруулав.
Хатагтай Гринспан хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудаас хэд дахин илүү хурдацтай хөгжиж, хүн амаа вакцинжуулалтанд хамруулж байгаа нь ялгаатай байдлыг улам гүнзгийрүүлж байгааг дурдаад “Вакцин болон санхүүгийн эх үүсвэрийн хүртээмжтэй байдлын талаархи бидний харж буй тэгш бус байдал нь өнөөдөр энэ зөрүүтэй асуудлын гол цөм болж байна” гэж тэр хэлэв.
Түүний хэлснээр хөгжингүй орнууд гурав дахь тунг хийх талаар хэлэлцэж байхад нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнууд хүн амынхаа дөнгөж 2% -ийг вакцинжуулсан байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын түвшинг https://ourworldindata.org/covid-vaccinations?country=OWID_WRL хуудсанд дараах байдлаар мэдээллэсэн байна.