The World Bank hosted an online regional briefing under the theme “Connectivity in Central Asia: Challenges and Opportunities” on April 2, 2021.

Apr 13, 2021 | 11:50 am

Experts who have attended the briefing collectively agreed that the combination of infrastructure and logistics improvements, reduction in border delays and tariffs, and harmonized standards across countries could have a significant positive impact on Central Asian economies.

According to the findings of studies on transport corridors and their economic benefits, improved transport corridors generate economic development around them, and better road accessibility allows more people to have access to jobs, education, healthcare, and opportunities, leading to poverty reduction.

Countries in Central Asia are some of the least connected economies n the world while connectivity within countries in Central Asia is also limited. Although Central Asian countries invested heavily in improving infrastructure, the region still trails behind middle-income countries in terms of investing and maintaining infrastructure.

Key challenges in improving connectivity in Central Asia include tackling the low productivity of the state-owned enterprises that dominate the transport sectors in the region, harmonizing the different standards, improving infrastructure quality at local, national, and regional levels, as well as improving governance and efficiency.

Source: https://www.worldbank.org/…/improving-transport…

 

Дэлхийн банкнаас 2021 оны 4-р сарын 2-ны өдөр “Төв Азийн холбоос: Тулгамдаж буй асуудлууд ба боломжууд” сэдвийн дор бүс нутгийн цахим уулзалтыг зохион байгууллаа.

Дэд бүтэц, логистикийг сайжруулах, хил дээр хугацаа алдах асуудал болон тарифыг багасгах, бүс нутгийн орнуудад харилцан уялдаатай стандартыг тогтоох зэрэг ажлуудыг хослуулан хэрэгжүүлснээр Төв Азийн эдийн засагт мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх магадлалтай гэдэгт уулзалтад оролцсон мэргэжилтнүүд санал нэгдэв.

Тээврийн коридор, тэдгээрийн эдийн засгийн үр өгөөжийн талаар хийсэн судалгаануудын үр дүнгээс үзэхэд тээврийн коридорыг сайжруулснаар тухайн бүс нутагтаа эдийн засгийн хөгжлийг авчирдаг бол авто замын хүртээмж сайжирснаар илүү олон хүмүүс ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад боломжийг хүртэх нөхцөл байдал үүсэж ядуурал буурдаг гэжээ.

Төв Азийн орнууд нь эдийн засгийн холбоосын хувьд дэлхийд хамгийн алслагдмал бөгөөд тус бүс нутгийн орнуудын хоорондын холбоос ч мөн адил хязгаарлагдмал байдаг. Төв Азийн орнууд дэд бүтцийг сайжруулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч тус бүс нутаг дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон засвар үйлчилгээний хувьд дунд орлоготой орнуудаас хоцорсон хэвээр байгаа юм.

Тус бүс нутгийн тээврийн салбарт төрийн өмчит аж ахуйн нэгжүүд голлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тэдний бүтээмжийг сайжруулах, өөр стандартыг нутагшуулах, дэд бүтцийн чанарыг орон нутгийн, үндэсний болон бүс нутгийн түвшинд сайжруулах, мөн засаглал ба бүтээмжийг сайжруулах зэрэг нь Төв Азийн холбоосыг сайжруулахад тулгарч буй гол бэрхшээлүүд аж.

Эх сурвалж:

https://www.worldbank.org/…/improving-transport…

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.