The President of Mongolia highlighted the ITTLLDC at the meeting on Best Practices in Corridor Development

Oct 29, 2019 | 1:24 pm

The Foreign Policy Adviser to the President of Mongolia Mr. Tumen Tegshjargal has also opened the meeting on Best Practices in Corridor Development and Management for the Benefit of LLDCs and Transit Countries on November 29, 2019.

Mr. Tegshjargal delivered the message of the Mongolian President to the participants of the meeting.

The President of Mongolia discussed numerous factors in his message including reduction of competitiveness of landlocked countries in the international arena including isolation from global markets, heavy dependency on transit countries, inadequate access to regional integration, poor infrastructure, more expensive and time consuming foreign trade compared to countries with access to the sea. In order to overcome these oppositions landlocked countries have made significant progress in addressing their interests by means of international, regional and bilateral cooperation.
As an example, the President of Mongolia highlighted the fact that the International Think Tank for Landlocked Developing Countries was initiated and established with the goal to assist and advise policymakers and policy implementing agencies to define their right policy and support LLDC to negotiate with partners.

 

2019 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон дамжин өнгөрөх орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Ноён Т.Тэгшжаргал оролцов.
Ноён Тэгшжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хуралд оролцогчдод уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн голлох зах зээлүүдээс алслагдмал, дамжин өнгөрөх орнуудаас ихээхэн хамааралтай, бүс нутгийн интеграцид бага хамрагдсан, дэд бүтцийн хөгжил сул зэрэг шалтгааны улмаас гадаад худалдаа эрхлэхэд ДГХБО нь далайд гарцтай орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр зардал гаргаж, их хугацаа зарцуулдаг нь далайд гарцгүй орнуудын олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулж ирснийг тэмдэглэсэн. Эдгээр сөрөг хүчин зүйлсийг даван туулахын тулд далайд гарцгүй орнууд олон улс, бүс нутаг, хоёр талын хамтын ажиллагааны шугамаар идэвх чармайлт гарган ажиллаж, далайд гарцгүй орнуудын хөгжлийн ашиг сонирхлыг хөндөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч байгааг тодотгов.

Үүний нэг жишээ болгон далайд гарцгүй орнуудын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдэд бодлогын зөвлөгөө өгөх, хэлэлцээ хийхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Монгол Улсын санаачилгаар Улаанбаатар хотод байгуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

 

74364414_2290678527710573_183987100356444160_n

75362537_2290566504388442_3897304082313904128_o

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.