The First Meeting of the Board of Governors of the International Think Tank for LLDCs concluded successfully

May 27, 2018 | 9:30 am

The First Meeting of the Board of Governors of the International Think Tank for LLDCs was held successfully on May 21-22, 2018 at the Conference hall of the UN House in Ulaanbaatar Mongolia.

After the Multilateral Agreement for the establishment of an International Think Tank for LLDCs was entering into force on October 6, 2018, the Board of Governors was established with the Governors appointed by the member states of the Multilateral Agreement.

This historic meeting was attended by the Board members from Afghanistan, Armenia, Bhutan, Burkina Faso, Ethiopia, Kazakhstan, Kyrgyz, Laos, Mongolia, Nepal, Paraguay and Tajikistan.

At this inaugural meeting of the Board, the key issues related to the operation of the ITT, such as core legal documents, finance, structure of the organization and staffing, were discussed and members made decisions on all respective issues.

The Governor of Mongolia and Deputy Foreign Minister of Mongolia, Ms. B.Battsetseg and Mr. Juan Angel Delgadillo, Director General of the Department for Economic Policy, Ministry of Foreign Affairs of Paraguay, were selected as Chairperson and Vice-Chairperson of the first meeting of the Board in line with the article 6.3 of the Multilateral Agreement on the Establishment of the International Think Tank for LLDCs.

Furthermore, Ambassador-at-Large and Interim Director Mr. Erdenetsogt Odbayar, who has been working as the Interim director of the ITT since 2012, was elected and appointed by the Board of Governors to serve as the first Executive Director of the ITT for LLDCs.

The Board also authorized the newly appointed Executive Director to sign a Host Country Agreement with the Government of Mongolia on behalf of the ITT for LLDCs representing all member states.

_______________________________________

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны 5 дугаар сарын 21-22-ны өдөр Улаанбаатар хотноо НҮБ-ын Хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсоны дараа тус хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орнууд өөрсдийн төлөөлөгчөө томилон Захирагчдын зөвлөлийг байгуулсан билээ.

Энэхүү түүхэн хуралд Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Парагвай, Тажикистан болон Этиоп Улсын төлөөлөгчид оролцов.

Тус хурлаар ОУСТ-ийн үйл ажиллагааны ерөнхий зарчим, Захирагчдын зөвлөлийн дотоод журам, байгууллагын бүтэц болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргав.

ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын дагуу Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Захирагчдын зөвлөлийн гишүүдийн саналаар Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурлын даргаар томилогдож, Парагвай Улсын ГХЯ-ны Эдийн засгийн бодлогын газрын дарга Хуан Ангел Делгадилло дэд даргаар томилогдов.

Мөн түүнчлэн 2012 оноос ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаярыг ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирлаар сонгож, үүрэгт ажилд нь томилов.

ДГХБО-ын ОУСТ-ийн Захирагчдын зөвлөлөөс Гүйцэтгэх захирал Э.Одбаярт ОУСТ-ийг төлөөлөн Монгол Улсын Засгийн газартай байгуулах хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгов.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.