The Annual Ministerial Meeting of Foreign Ministers of the Group of Landlocked Developing Countries was held on 23 September 2020 in the margins of the 75th Session of the United Nations General Assembly.
H.E. Mr. Mukhtar Tileuberdi, Minister of Foreign Affairs of the Republic of Kazakhstan and Global Chair of the Group of LLDCs, opened and chaired the Ministerial Meeting. H.E. Mr. António Guterres, Secretary-General of the UN, H.E. Ms. Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu, Under-Secretary-General and High Representative of LDC, LLDCs, and SIDS, H.E. Mr. Volkan Bozkir, President of the 75th session of the UN General Assembly, delivered their remarks in the opening session.
In addition to the esteemed foreign ministers and delegates of the Group of LLDCs, distinguished representatives from international organizations and bodies such as the UN-ESCAP, UNECE, ITU, WCO, the International Seabed Authority, UNIDO, UN ECA, IsDB, ITTLLDC as well as delegates from development partners such as Austria, Qatar, Denmark, Turkey, and Russia addressed the meeting.
It should be noted that the Minister of State of Rwanda H.E. Mr. Nshuti Manasseh said that the Government of the Republic of Rwanda welcomes the adoption of the Roadmap for Accelerated Implementation of the VPoA and has an intention to sign on the Multilateral Agreement on the establishment of the International Think Tank for LLDCs.
Furthermore, Permanent Representative of Mongolia to the UN H.E. Mr. Enkhbold Vorshilov emphasized the importance of the ITTLLDC and its contribution in achieving the sustainable development in LLDCs as scientific knowledge, effective research studies, evidence-based advisory services and analytical tools are imperative to overcome the challenges faced by LLDCs.
The majority of the delegations which had taken the floor expressed their concerns about the impact of the COVID-19 pandemic on the world economy, but especially weaker economies such as the LLDCs and LDCs, and called for better regional cooperation and integration, prioritizing trade facilitation, investing in digital transformation, and accelerating the implementation of the Vienna Programme of Action (VPoA) and the SDGs.
Given the background, the Chair of the Group of LLDCs requested the UN to develop a visionary Roadmap to accelerate progress and the outbreak of COVID-19 further increased the urgent need and importance to addressing the special needs of LLDCs. Accordingly, ministers of Foreign Affairs of LLDCs adopted the Ministerial Declaration and the Roadmap for Accelerated Implementation of the VPoA during the annual meeting.
———
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт 2020 оны 9-р сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р чуулганы хүрээнд болж өнгөрлөө.
Сайд нарын уулзалтыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд ДГХБО-ын бүлгийн дарга Эрхэмсэг ноён Мухтар Тлеуберди нээж, даргалав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Антониу Гутерреш, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй болон Жижиг арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Эрхэмсэг хатагтай Фекитамоелоа Катоа ‘Утойкаману, мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75-р чуулганы Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Волкан Бозкир нар уулзалтын нээлтэд үг хэллээ.
ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (UN-ESCAP), НҮБ-ын Европын эдийн засгийн комисс (UNECE), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), Дэлхийн гаалийн байгууллага (WCO), Далайн ёроолын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага (the International Seabed Authority), НҮБ-ын ийн Аж Үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO), НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс (UNECA), Исламын хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын хүндэт төлөөлөгчид, мөн Австри, Катар, Дани, Турк, ОХУ зэрэг хөгжлийн түншүүдийн төлөөлөгчид уулзалтад оролцож үг хэллээ.
Бүгд Найрамдах Руанда Улсын Засгийн газар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлах гэж буйг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд ДГХБО-ын ОУСТ байгуулах тухай Олон талт хэлэлцээрт гарыг үсэг зурж, нэгдэх төлөвлөгөөтэй байгаа талаар тус улсын Төрийн сайд Ншути Манассех мэдэгдсэнийг дурдсан болно.
Түүнчлэн, ДГХБО-д тулгарч буй бэрхшээлийг даван туулахад шинжлэх ухааны мэдлэг, үр дүнтэй судалгаа, баримтад суурилсан зөвлөх үйлчилгээ, дүн шинжилгээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тул ДГХБО-ын ОУСТ нь ДГХБО-ын тогтвортой хөгжилд хүрэх зорилтод чухал хувь нэмэр оруулж буйг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Эрхэмсэг ноён В.Энхболд цохон тэмдэглэв.
Чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонх нь Ковид-19 цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ялангуяа ДГХБО, Нэн буурай хөгжилтэй орнууд зэрэг буурай эдийн засгуудад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг дурдаж, бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийг сайжруулан, худалдааг хөнгөвчилж, дижитал шинэчлэлтэд хөрөнгө оруулан, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахыг уриаллаа.
Эдгээр шалтгааны улмаас ДГХБО-ын бүлгийн дарга бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Мухтар Тлеуберди нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулж өгөхийг НҮБ-аас хүссэн юм.