Second Virtual meeting of representatives of the LLDCs to ICAO was held

Apr 28, 2023 | 10:30 am

The Meeting of the Representatives of LLDCs to International Civil Aviation Organization (ICAO) hosted by His Excellency Ariunbold Yadmaa, Ambassador of Mongolia to Canada and Permanent Representative of Mongolia to ICAO was held virtually from 10:00 to 11:05 am, Ottawa time, Wednesday, April 26, 2023 within framework of Working paper A41-WP/61 titled “IMPROVING AIR CONNECTIVITY IN LLDCs”. This Working Paper will coordinate policy towards promoting air connectivity, aviation liberalization and reducing air transportation costs in LLDCs, which is an important tool for LLDCs.

In this second virtual meeting, except ITTLLDC and the Embassy of Mongolia to Canada, attended representatives from Armenia, Ethiopia, Bolivia, Nepal and Airports Council International (ACI).

Senior Vice President Michael Rossell from ACI briefly introduced their organization, experience of working with African Union, European Union and expressed to be active with LLDCs to support. Mr.Rossel also noted the importance of liberalization of the aviation sector, which is the core of trade.

Executive Director Mr.Dulguun introduced ITTLLDCs and current air transport situation of LLDCs, as well as data analysis during and after the pandemic. He also expressed that LLDCs can be aviation hubs for the transit transport.

Ethiopian Permanent Representative ICAO, Hiwot Deressa mentioned that aviation requires high investment and sufficient infrastructure, Africa generally has no human capacity and legislature. Collaboration should work not only regionally but internationally.

Parties exchanged views on their continent capacities, as well as institutional capacities, LLDCs role within ACI and airport accreditations within LLDCs.

Mr. Celier Arispe, Bolivian Permanent Representative ICAO agreed that aviation liberalization is one way, but air transport is very expensive, requires high maintenance, therefore cost should be reduced and specific policy should be developed.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нарын хоёр дахь уулзалт.

2023 оны 4-р сарын 26-ны Лхагва гарагийн 22:00 цаг. (Цахим хэлбэрээр)

Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд бөгөөд Монгол Улсаас ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ядмаагийн Ариунболдоор ахлуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нарын хооронд хийгдэж буй хоёр дахь уулзалт Оттавагийн цагаар 4-р сарын 26-ны Лхагва гарагийн 10:00-11:05 цагийн хооронд зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт нь Далайд гарцгүй хөгжиж орнуудын агаарын тээврийг дэмжих тухай ОУИНБ-ын А41-WP/61 ажлын бичгийн хүрээнд зохиогдож байгаа билээ.

Энэхүү ажлын бичиг нь ДГХБО-ын агаарын тээврийг дэмжих, либералчлах, түүнчлэн эдгээр улс орнуудын агаарын тээврийн зардлыг бууруулахад чиглэгдсэн билээ. Тус уулзалтад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв, Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яам, Армени, Этиоп, Боливи, Балба Улсын Байнгын төлөөлөгч нар, Олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөл зэрэг оролцсон.

Уулзалтаар Олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөлийн ахлах дэд ерөнхийлөгч Майкл Росселл өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээ, Африк болон Европын холбоотой хамтран ажиллаж байсан туршлагаа товч танилцуулж, ДГХБО-ыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нисэхийн салбарыг либералчлах нь аливаа худалдаанд чухал болохыг ноён Россел тэмдэглэв.

Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн байгууллагаа товч танилцуулан, гишүүн орнуудын агаарын тээврийн нөхцөл байдал, цар тахлын үеийн болон дараах тоон мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нь дамжин өнгөрөх агаарын тээврийн төв болох боломжтойг илэрхийлэв.

Харин Этиоп Улсаас ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Хивот Дересса хэлэхдээ агаарын тээвэр их хэмжээний хөрөнгө оруулалт болон дэд бүтцийг шаарддаг, үүнд Африк тив нь хүний нөөцийн чадавхи, хууль эрх зүйн орчин зэргээр дутмаг байгааг дурдсан. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үр дүнтэй байх ёстой хэмээв. Үүгээр талууд институц болон тухайн улсын оршин тогтнож буй тивийн чадавхийг илэрхийлсэнээс гадна Олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөлд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэгдэл хэрхэн хамтрах, нисэх онгоцны буудлуудын магадлан итгэмжлэлийн талаар санал солилцлоо.

Боливи Улсаас ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч ноён Селиер Ариспе нисэхийн салбарын либералчлалд санал нэгтэй байгаагаа илэрхийлснээс гадна агаарын тээвэр нь өндөр өртөгтэй, үнэтэй засвар үйлчилгээ шаарддагаас зардлыг бууруулах, энэ тал дээр тодорхой бодлого боловсруулах ёстой гэдгийг илэрхийлэв.


Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.