Mr. Vladimir Putin the President of the Russian Federation on Wednesday oversaw the opening of a Moscow-backed gold refining plant in Kyrgyzstan, pledging the impoverished country’s second largest mine would see $600 million in investments from Russia.
Russia, China and the West have competed for influence in Central Asia including in Kyrgyzstan whose economy relies on gold mining, among other industries.
Moscow has watched billions in investments from China pour into Central Asia in recent years, with Russian companies struggling to compete.
Russian companies won the contract back in 2015. By launching the construction of the refinery, Alliance Group accelerated the development of the Jerooy mining project, which reportedly holds around 90 tons of gold and 25 tons of silver.
“The Talassky mining complex is one of the largest joint projects that has been successfully implemented,” Putin said via video link, describing the project as vital for relations between the neighboring states.
“The latest technologies and equipment deployed in the project comply with environmental regulation,” Putin said. “This will enable the enterprise to produce up to five tons of gold per year efficiently, without harm to the environment.”
The former Soviet republic has been trying to develop its second-largest gold deposit since the 1990s. Cooperation with American, Canadian, British and Austrian investors failed to materialize.
Source:
https://eurasianet.org/kyrgyzstan-jerooy-opening-marks….
ОХУ нь Киргиз Улсын алт цэвэршүүлэх үйлдвэрт 600 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болов
Өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргиз Улсад Москвагийн дэмжлэгтэйгээр алт цэвэршүүлэх үйлдвэр нээх ажлыг удирдаж, энэхүү буурай хөгжилтэй улсын хоёр дахь том уурхайд ОХУ нь 600 сая долларын хөрөнгө оруулалт оруулах болно гэж амлав.
Киргиз Улсын эдийн засаг нь бусад салбараас гадна алт олборлолтод тулгуурласаар ирсэн бөгөөд Орос, Хятад болон Барууны орнууд Төв Ази, түүний дотор Киргиз Улсад давамгай нөлөөллийг бий болгохын тулд өрсөлдсөөр ирсэн түүхтэй.
Сүүлийн жилүүдэд Хятад Улсын Төв Ази руу чиглэж буй олон тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө оруулалтууд нь Оросын компаниудын өрсөлдөх чадварыг бууруулсаар ирсэн юм.
Оросын компаниуд 2015 онд сонгон шалгаруулалтаар тэнцэж энэхүү гэрээний эрхийг авсан байна.
Энэхүү үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлснээр Альянс Групп 90 тонн алт, 25 тонн мөнгө агуулдаг Жерой уурхайн төслийн бүтээн байгуулалтыг хурдасгасан юм.
“Таласскийн уул уурхайн цогцолбор нь амжилттай хэрэгжсэн хамгийн том хамтарсан төслүүдийн нэг юм” гэж Путин видео холбоосоор дамжуулан хэлэхдээ уг төслийг хөрш орнуудын харилцаанд амин чухал болохыг онцлов.
“Төсөлд ашиглах энэхүү хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмж нь байгаль орчны хууль зохицуулалтад нийцсэн бөгөөд энэ нь аж ахуйн нэгжид жилд 5 хүртэлх тонн алтыг байгаль орчинд хор хөнөөлгүйгээр үр ашигтайгаар үйлдвэрлэх боломжийг олгох болно” гэж Путин хэлэв.
Киргиз Улс нь 1990-ээд оноос хойш хоёр дахь том алтны ордоо ашиглахыг эрмэлзэж байсан бөгөөд Америк, Канад, Их Британи, Австри Улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа нь биеллээ олоогүй байна.
Эх сурвалж: