H.E. Ms. Rabab Fatima, Under-Secretary-General and High Representative for Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States of the United Nations visited the headquarter of the ITTLLDC on 27 June 2023.
Mr. Dulguun Damdin-Od, Executive Director of the ITTLLDC, had a bilateral meeting with the Under-Secretary-General and introduced the main achievements and accomplishments of the Think Tank and further planned actions for the cause of the landlocked developing countries in terms of assessing the outcomes and outputs of the Vienna Programme of Actions and developing the new programme to be introduced next year.
The parties had agreed to jointly organize events on LLDCs issues and promote the visibility and activities of the ITTLLDC for the cause of the LLDCs. Her Excellency highlighted the importance of the political leadership of the governments of LLDCs and agreed to collaborate on urging LLDCs to ratify the multilateral agreement on the establishment of the ITTLLDC.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Рабаб Фатима ДГХБО-ын ОУСТ-д зочиллоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Хатагтай Рабаб Фатима 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ДГХБО-ын ОУСТ-ийн төв байранд зочлов.
ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн хатагтай Рабаб Фатиматай хоёр талын уулзалт хийж, тус төвийн гол ололт, амжилт болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, ирэх оноос эхлэх шинэ хөтөлбөрийг боловсруулахад санал өгөх, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцууллаа.
Талууд ОУСТ-ийн үйл ажиллагааг дэмжиж, ДГХБО-ын тулгамдсан асуудлаар хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцов. Эрхэмсэг хатагтай ДГХБО-ын засгийн газруудын улс төрийн манлайллын ач холбогдлыг онцлон тэмдэглээд, ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг соёрхон батлахыг ДГХБО-д уриалахад хамтран ажиллахаа илэрхийллээ.