The International Think Tank for Landlocked Developing Countries has signed a Memorandum of Understanding (MoU) with the Ethiopian Freight Forwarders and Shipping Agents Association on September 29, 2020.
EFFSAA, established in 1998, is one of Ethiopia’s leading national associations of professional logisticians with a mission to promote professionalism and excellence of logistics industry through continuous learning and professional development.
The two sides agreed to collaborate in areas of mutual interest such as research and academic collaborations; exchange of information; assistance on networking with other relevant organizations; and organization of joint seminars, conferences, workshops and training.
The MoU signed with the EFFSAA is noteworthy as Ethiopia is the most populous landlocked country in the world in addition to being the second most populous nation on the African continent. The ITTLLDC sees the partnership as a possible gateway to enhance cooperation with other African LLDCs.
—————————————————————
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ), Этиопын тээвэр зууч, тээвэр эрхлэгчдийн холбоотой 2020 оны 9-р сарын 29-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Этиопын тээвэр зууч, тээвэр эрхлэгчдийн холбоо нь 1998 онд байгуулагдсан бөгөөд тогтмол суралцан дэвшиж, мэргэших замаар логистикийн салбарын мэргэжлийн ур чадвар, чанарыг дээшлүүлэх зорилго бүхий Этиопын үндэсний тэргүүлэгч мэргэжлийн логистикчдийн холбоодын нэг юм.
Талууд судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, бусад холбогдох байгууллагуудтай холбоо тогтооход харилцан туслалцаа үзүүлэх, хамтарсан семинар, хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах зэрэг харилцан сонирхсон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Этиоп Улс нь дэлхийн хамгийн их хүн амтай далайд гарцгүй орон төдийгүй Африк тивд хүн амын тоогоор 2 бичигддэг тул тус холбоотой байгуулсан санамж бичгийг өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
ДГХБО-ын ОУСТ нь энэхүү түншлэлийг Африкийн бусад далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үүд хаалга гэж үзэж байгаа билээ.
Contact itlldc
visit ittlldc headquarters
UN House
United Nations Street-14
Sukhbaatar district
Ulaanbaatar 14201
Mongolia
Subscription for daily updates
Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.