On the side lines of the 76th Session of the United Nations General Assembly, Mr.Dulguun, Director of Operations of the ITTLLDC, had a courtesy meeting with H.E.Mr.Julio César Arriola Ramirez, Ambassador and Permanent Representative of Paraguay to the United Nations on 22 September 2021 in New York, USA.
Both sides discussed potential ways of close collaboration including joint research on connectivity and climate change, and emphasized the importance of networking and experience sharing under the South–South cooperation.
Ambassador César Arriola Ramirez expressed his gratitude to the ITTLLDC for its firm commitment to the LLDC community and reaffirmed the willingness of Paraguay to actively support and participate in the work of the ITTLLDC.
Бүгд Найрамдах Парагвай Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчтэй уулзалт хийлээ.
НҮБ-ын төв байр, Нью Йорк, АНУ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы үеэр ДГХБО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Дөлгөөн Бүгд Найрамдах Парагвай Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Хулио Сезар Арриола Рамирезтай 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзалт хийлээ.
Хоёр тал уур амьсгалын өөрчлөлт болон ДГХБО-ын холбоос зэрэг сэдвээр хамтарсан судалгаа хийх боломжийн талаар хэлэлцэж, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Хулио Сезар Арриола Рамирез ДГХБО-ын ОУСТ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын төлөө тууштай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Парагвай Улс тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, идэвхтэй оролцохоо илэрхийллээ.