During his working visit to Kazakhstan, Executive Director Mr. Odbayar Erdenetsogt met with the Deputy Minister for Foreign Affairs of Kazakhstan Mr. Yerzhan Ashikbayev.
At the outset of the meeting Executive Director Erdenetsogt Odbayar congratulated the Government of Kazakhstan for being elected recently as the Global Chair of the Group of LLDCs at the UN for the period 2020 -2021 and expressed his firm commitment to work closely with Kazakhstan to advance the development agenda of LLDCs.
They also discussed key issues, such as re-appointing a new Governor of Kazakhstan in the Board of Governors of the ITTLLDC, voluntary contribution to the ITTLLDC as it states in the Clause 8.2. of Article VIII of the Multilateral Agreement and requested the Deputy Minister’s support in connecting the ITTLLDC with other think tanks, institutes and universities of Kazakhstan.
_______________________________________
Казахстан Улсад ажлын айлчлал хийх үеэр Гүйцэтгэх захирал Э.Одбаяр Казахстаны Гадаад хэргийн Дэд сайд Ноён Ержан Ашикбаевтай хоёр талын уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирал Э. Одбаяр Казакстан Улсын Засгийн газарт хандан НҮБ-ын дэргэдэх ДГХБО-ын бүлгийн даргаар 2020-2021 онд ажиллахаар сонгогдсон явдалд баяр хүргэж, ДГХБО-ын ОУСТ-ийн зүгээс ирэх 2 жилд ДГХБО-ын хөгжлийн төлөө Казакстан Улстай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тэд ДГХБО-ын ОУСТ-ийн Удирдах зөвлөл дахь Казахстан Улсын төлөөлөгч өөр ажилд томилогдсонтой холбогдуулан шинэ төлөөлөгчийг ойрын хугацаанд томилох шаардлагатай байгаа талаар ярилцсан ба олон талт хэлэлцээрийн 8.2-т заасны дагуу ДГХБО-ын ОУСТ-д сайн дурын хандив өгөх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж, ДГХБО-ын ОУСТ-ийг Казахстаны бусад эрдэм шинжилгээний төвүүд, хүрээлэнгүүд, их дээд сургуулиудтай холбож өгөх талаар дэд сайдын дэмжлэгийг хүсэв.