The International Think-Tank for Landlocked Developing Countries and the Embassy of Mongolia in Bangkok organized a luncheon to introduce and provide updated information on the current status and activities of the International Think Tank for LLDCs based in Ulaanbaatar, Mongolia at the United Nations Convention Centre in Bangkok for participants of the Fifth Meeting of Asia Pacific Foreign Direct Investment Network on 2 November 2015.
The luncheon was opened by Ambassador and Permanent Representative of Mongolia to the United Nations Economic and Social Commission for Asia-Pacific (ESCAP) Mr. Tugsbilguun Tumurkhuleg, followed by address made by Her Excellency Dr. Shamshad Akhtar, UN Undersecretary-General and Executive Secretary of ESCAP to participants of the event.
Interim Director of the International Think for LLDCs Mr. Odbayar Erdenetsogt briefed the audience on the support and assistance provided by Government of Mongolia to the International Think Tank for LLDCs as well as the United Nations General Assembly’s resolution calling for the support of ITT for LLDCs. He further delivered a detailed presentation on the concept, objectives and importance of ITT for LLDCs and its activities. Moreover, he urged representatives of landlocked developing countries of the Asia Pacific region to accede to the Multilateral Agreement on the Establishment of an International Think Tank for LLDCs and introduced two latest study reports released by ITT.
The event was attended by over 50 people including representatives of Group of Landlocked Developing Countries, ambassadors and permanent representatives, diplomats from donor countries and landlocked developing countries of Asia-Pacific as well as heads of divisions of ESCAP Secretariat.
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад чигэлсэн арга хэмжээг Бангкок хотноо зохион байгуулав.
НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон нэн буурай хөгжилтэй орнуудад зориулан зохион байгуулж буй “Ази, Номхон далайн орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын сүлжээний тавдугаар хурал”-ын үеэр буюу 2015 оны 11 дүгээр сарын 2-нд тус хурлын төлөөлөгчдөд зориулан Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/ Бангкок дахь Элчин сайдын яамтай хамтран тус ОУСТ-ийн үйл ажиллагаа, зорилтыг танилцуулах арга хэмжээг Бангкок дахь НҮБ-ын байранд зохион байгуулав.
Арга хэмжээг Монгол Улсаас НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн нээж үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Шамшад Ахтар төлөөлөгчдөд хандан үг хэлэв.
ДГХБО-ын ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр Монгол Улсын Засгийн газраас ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагааг хэрхэн дэмжин ажиллаж байгааг танилцуулан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс тус төвийн үйл ажиллагааг дэмжин гаргасан тогтоолыг танилцуулж, тус төвийг байгуулах болсон үндэслэл, зорилт, ач холбогдол, тус төвийн үйл ажиллааны талаар дэлгэрэнгүй илтгэл тавьлаа.
Тус арга хэмжээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 50 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хурлын төлөөлөгчдөөс гадна Бангкок дахь донор орнуудын болон Ази, Номхон далайн бүс нутгийн ДГХБО-дын Элчин сайд, АНДЭЗНК-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдын яамдын ажилтнууд, түүнчлэн НҮБ-ын АНДЭЗНК-ын газрын дарга нар оролцов.
Энэхүү арга хэмжээ нь Ази тивд оршдог ДГХБО-д хандан “ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр”-т нэгдэн орохыг уриалах, тус төвийн үйл ажиллагаа болон ОУСТ-өөс шинээр гаргасан судалгааны 2 ажлыг сурталчлан таниулахад ихээхэн ач холболдолтой болов.