120098646_3078557402256011_4619466772611578551_n

LLDCs Foreign Ministers adopted the Roadmap for Accelerated Implementation of the VPoA

Sep 28, 2020 | 3:32 pm

The results from the midterm review of the VPoA at the end of 2019 revealed that LLDCs are unlikely to achieve the goals of the programme within the set deadline of 2024 which is the rationale behind the Chair of the Group of LLDCs’ request to the UN on developing a visionary Roadmap to accelerate the progress. But the outbreak of the coronavirus pandemic increased the gravity of the necessity to come up with a comprehensive roadmap in regards to the implementation of the VPoA in the era of COVID-19.

As a consequence, LLDCs Foreign Ministers adopted the Roadmap for Accelerated Implementation of the VPoA (coordinated and developed by the UN-OHRLLS in consultation with other relevant UN system departments and agencies and other regional and international organization) during the annual Ministerial Meeting of Foreign Ministers of the Group of LLDCs held on 23 September 2020.
The adoption of the Roadmap will allow the UN system to support the accelerated implementation of the VPoA in LLDCs through targeted policy advice, technical cooperation, capacity-building and training, financing and concrete projects on the ground.

The Roadmap will be a remedy for the shortcomings in the VPoA found through the midterm review of the programme. While the VPoA aims to address challenges faced by the LLDCs through six priority areas (fundamental transit policy issues, infrastructure development, international Trade and trade facilitation, regional integration, structural economic transformation and means of implementation), the new Roadmap is designed to act as an amplifier towards its accelerated and quality implementation by further addressing the key challenges of landlockedness with projects such as financing the development of transport, energy and ICT infrastructure, supporting national trade facilitation committees and strengthened regional value chains; enhancing access to nutrition and healthy food, supporting farmers and the development of agro-industries; strengthening small and medium-sized business; developing national innovation capacities; and helping LLDCs plan for climate change and disasters.

The Roadmap incorporates all of the aforementioned projects and activities within seven vital priority areas of critical importance to the sustainable development of the LLDCs, namely:
1.Transit, trade and transport facilitation
2.Energy and ICT
3.Structural economic transformation
4.Cooperation between LLDCs and transit countries
5.Means of implementation and international support
6.COVID-19 and other areas
7.Coordination

The Roadmap is also a document of critical significance for the ITTLLDC as the article 6.2 of the Roadmap’s LLDC Priority on Strengthening of the International Think Tank for LLDCs includes a comprehensive deliverables and activities that would support the development goals of LLDCs and the implementation of the VPoA through the functioning of the ITTLLDC. For example, article 6.2 points out that several joint researches and tasks are to be undertaken by the UN system organs in collaboration with the ITTLLDC.
According to the article 6.2, the ITTLLDC is set to develop a model free trade agreement specifically designed for LLDCs; and implement a capacity building project for LLDCs.

Link of the Roadmap

—-

ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлав

Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх дээд түвшний хурлын үр дүнгээс харахад ДГХБО-ууд тус хөтөлбөрийн зорилтыг тогтоосон эцсийн хугацаа болох 2024 он гэхэд хэрэгжүүлж чадахааргүй болсон тул ДГХБО-ын бүлгийн даргаас НҮБ-д хандан хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах төлөвлөгөө боловсруулах хүсэлтийг гаргасан.
Гэвч Ковид-19 цар тахал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх цогц хэтийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагыг улам нэмэгдүүлсэн юм.

Улмаар 2020 оны 9-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтын үеэр Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлав. НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй болон Арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн алба нь НҮБ-ын бусад холбогдох хэлтэс, агентлагууд болон бусад бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр уг төлөвлөгөөг боловсруулжээ.

Төлөвлөгөөг баталснаар зорилтот бодлогын зөвлөмж, техникийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх, сургах, санхүүжүүлэх, бодитой төслүүд хэрэгжүүлэх замаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааг НҮБ болон түүний системийн байгууллагууд дэмжих боломжтой болох юм.

Уг төлөвлөгөө нь Венийн үйл ажиллагааны дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх дээд түвшний хурлын үр дүнгээс илрүүлсэн дутагдлуудыг арилгах арга хэрэгсэл болох юм. Венийн үйл ажиллагааны хөтөлбөр нь ДГХБО-д тулгарч буй бэрхшээлүүдийг зургаан тэргүүлэх чиглэлийн (үүнд дамжин өнгөрөх бодлогын үндсэн асуудлууд, дэд бүтцийн хөгжил, олон улсын худалдаа ба худалдаа хөнгөвчлөл, бүс нутгийн интеграцчилал, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хэрэгжүүлэх арга зам зэрэг багтана) хүрээнд шийдвэрлэхийг зорьж байгаа бол шинэ төлөвлөгөө нь тээвэр, эрчим хүч ба мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийн хөгжлийг санхүүжүүлэх; худалдааг хөнгөвчлөх үндэсний хороод болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; тэжээл, эрүүл хоол хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх, тариаланчид болон хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих; жижиг, дунд бизнесийг бэхжүүлэх; үндэсний инновацийн чадавхыг хөгжүүлэх; цаг уурын өөрчлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргахад ДГХБО-д туслахад чиглэсэн төслүүдээр дамжуулан далайд гарцгүй байдлын гол тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг шуурхай бөгөөд чанартай хэрэгжүүлэх зорилготой юм.

Энэхүү төлөвлөгөө нь дээр дурдсан бүх төсөл, арга хэмжээг ДГХБО-ын тогтвортой хөгжилд нэн чухал ач холбогдолтой долоон чиглэлд хуваасан болно:
1. Дамжин өнгөрөх худалдаа, тээвэрлэлтийг хөнгөвчлөх
2. Эрчим хүч ба Мэдээлэл харилцаа холбооны технологи
3. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт
4. ДГХБО болон дамжин өнгөрөх орнуудын хамтын ажиллагаа
5. Хэрэгжүүлэх арга хэрэгсэл ба олон улсын дэмжлэг, туслалцаа
6. Ковид-19 болон бусад хамрах хүрээ
7. Зохицуулалт

Энэхүү төлөвлөгөө нь ДГХБО-ын ОУСТ-ийн хувьд чухал ач холбогдолтой баримт бичиг бөгөөд ДГХБО-ын ОУСТ-ийг бэхжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх чиглэл буюу уг төлөвлөгөөний 6.2-р зүйлд ДГХБО-ын хөгжлийн зорилт болон Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагаагаар дамжуулан дэмжих цогц үйл ажиллагааны чиглэл, зааварчилгаа багтсан болно. Жишээлбэл, 6.2-р зүйлд НҮБ-ын системийн байгууллагууд ДГХБО-ын ОУСТ-тэй хамтарсан судалгаа болон тодорхой ажлуудыг хийх ёстойг дурдсан байна.
Түүнчлэн 6.2-р зүйлд заасны дагуу ДГХБО-ын ОУСТ нь ДГХБО-д тусгайлан зориулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн загварыг боловсруулах, мөн ДГХБО-ын чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ гэжээ.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.