Japan extends US$1.76 million grants to implement sanitation, livelihood and child health projects in Nepal

Mar 16, 2021 | 11:35 am

The Government of Japan has extended total grants of US$1.76 million to implement three separate projects in Nepal which involve water and sanitation, livelihood improvement, and newborn and child health.

These agreements were signed on March 9, 2021 between the Charge’ d’Affaires a.i. of Japan and representatives of the recipient organizations.

1.

The Japanese grant agreement for the Water and Sanitation Facilities Construction and Hygiene Education Intervention Project for Primary and Secondary Schools in the Mugu district of Nepal, valued at US$864,613, was signed and exchanged between Yuzo Yoshioka, Charge’ d’Affaires a.i. of Japan, and Makiko Sato of Good Neighbors Japan (GNJ). Extended to GNJ by the Government of Japan under the Grant Assistance for Japanese NGO Projects Schemes, this grant aims to improve the water hygiene environment at public elementary and junior high schools across the Mugu district in Karnali province of Nepal.

2.

A second project aims to enhance agricultural livelihoods by supporting the earthquake-affected communities of the Sindhupalchowk district in Bagmati province of Nepal for which a grant agreement was signed between Charge’ d’Affaires Yuzo Yoshioka and Ayaka Nakajima, Country Representative of the Japan Asian Association and Asian Friendship Society (JAFS). This agreement, valued at US$ 453,124, aims to support the establishment of agricultural cooperatives to help farmers to collaborate with each other to add value to their products.

3.

The third grant agreement involves a project for the improvement of newborn and child health in the Banke district of Lumbini province of Nepal. The project is valued at US$ 444,575 and the agreement was signed by Charge’ d’Affaires Yuzo Yoshioka and Yuka Onishi, Project Manager of the Adventist Development and Relief Agency (ADRA) Japan. This grant will be used to repair and upgrade 5 health posts and 1 primary health care center in the district and install medical equipment at 48 health facilities, including the Bheri Federal Hospital.

Source:

https://www.developmentaid.org/…

 

Япон Улс нь Балба Улсын ариун цэврийн байгууламж, амьжиргаа, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж 1.76 сая ам.долларын буцалтгүй тусламж олгов

Японы засгийн газар Балба Улсад ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, амьжиргааг сайжруулах, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамарсан гурван төслийг тус тус хэрэгжүүлэхэд зориулж нийт 1,76 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон байна.

Эдгээр гэрээг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Япон Улсын

Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч болон хүлээн авагч байгууллагуудын төлөөлөгчид хооронд байгуулав.

Балба Улсын Мугу дүүргийн бага, дунд сургуулиудад ариун цэврийн байгууламж барих, эрүүл ахуйн боловсролын оролцоо төслийг хэрэгжүүлэх Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн энэхүү гэрээнд Япон Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Юзо Ёшиока болон Гүүд Нэйборс ОУТББ-ын Япон дахь Төлөөлөгчийн газрын Макико Сато нар гарын үсэг зурав.

Японы ТББ-уудын төслийн схемийн буцалтгүй тусламжийн хүрээнд Японы Засгийн газраас Гүүд Нэйборс ОУТББ-ын Япон дахь Төлөөлөгчийн газарт олгож буй энэхүү 864,613 ам доллараар үнэлэгдсэн эхний буцалтгүй тусламжийн төсөл нь Балба Улсын Карнали мужийн Мугу дүүргийн олон нийтийн бага, дунд сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах зорилготой юм.

Хоёр дахь төсөл нь Балба улсын Багмати мужийн Синдхупалчовк дүүргийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн орон нутгийг дэмжих замаар хөдөө аж ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд Япон Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Юзо Ёшиока болон Японы Азийн холбоо, Азийн найрамдлын нийгэмлэгийн Суурин төлөөлөгч Аяка Накажима нар энэхүү буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. 453,124 ам долларын өртөгтэй энэхүү гэрээ нь тариалан эрхлэгчдэд бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх чиглэлээр хамтран ажиллахад нь туслах хөдөө аж ахуйн хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Гурав дахь буцалтгүй тусламжийн гэрээ нь Балба Улсын Лумбини мужийн Банке дүүрэгт нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах төсөл юм.

Төслийг 444,575 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд гэрээнд мөн Япон Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Юзо Ёшиока болон Япон дахь Адвентист Хөгжил Туслалцааны Агентлагийн төслийн менежер Юка Ониши нар гарын үсэг зурав.

Энэхүү буцалтгүй тусламжаар дүүргийн 5 эрүүл мэндийн цэг, 1 анхан шатны эрүүл мэндийн төвийг шинэчилж, Бхери Холбооны Эмнэлэг зэрэг 48 эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулахад зарцуулах юм.

Эх сурвалж:

https://www.developmentaid.org/…

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.