International Think Tank for Landlocked developing Countries is holding bilateral meetings with members of the Board of Governors in Astana, Kazakhstan. Meeting #2. Kazakhstan @EmbassyofTajikistantoKazakhstan.
19 December 2018
Desk officer for Central Asian LLDCs of ITT for LLDCs Mr. Sansar Sosorbaram visited the Embassy of Tajikistan in Astana, Kazakhstan and met Ambassador Extraordinary and Plenipotentiary of Republic of Tajikistan to Republic of Kazakhstan and Representative of Tajikistan to the Board of Governors of the ITT for LLDCs, H.E. Nazirmad Alizoda.
Mr.Sansar briefed H.E. Alizoda on the latest developments and activities of the International Think Tank and requested from Tajikistan to make voluntary financial contributions to the ITTLLDC according to the Articale 8.2 of the multilateral agreement. H.E. Alizoda informed Mr. Sansar that the Government of Tajikistan will support the activities and initiatives of the ITTLLDC. H.E. Alizoda also informed that Tajikistan is successfully implementing structural transformation of its economy by constructing Hydro-power plant and exporting electricity to the neighboring Countries.
—————————————————————–
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн Казахстан дахь гишүүдтэй хоёр талын уулзалт хийж байна.12 дугаар сарын 19-ний өдөр.
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Төв Азийн ДГХБО хариуцсан мэргэжилтэн С.Сансар Тажикстан Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн Тажикстаны төлөөлөгч ноён Назирмад Ализодатай уулзав.
С.Сансар ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгч Тажикистан Улсаас олон талт хэлэлцээрийн 8.2- ын дагуу сайн дурын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Ноён Ализода Тажикстан Улсын Засгийн газар ОУСТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллах болно гэдгийг мэдэгдэв. Мөн тэрээр Тажикстан Улс Ази тивдээ томоохонд тооцогдох усан цахилгаан станцыг барьж байгуулан хөрш зэргэлдээ орнуудад цахилгаан эрчим хүч экспортлож эхэлснээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэв.