International Think Tank for Landlocked developing Countries is holding bilateral meetings with members of the Board of Governors in Astana, Kazakhstan. Meeting #1. Kazakhstan @MinistryofNationalEconomyofKazakhstan.
19 December 2018
Desk officer for Central Asian LLDCs of ITT for LLDCs Mr. Sansar Sosorbaram visited the Ministry of National Economy of Republic of Kazakhstan and met with Director General of Department of International cooperation and Representative of Kazakhstan to the Board of Governors of the ITT for LLDCs, Mr. Kairat Torebayev.
Mr.Sansar briefed Mr.Torebayev on the latest developments and activities of the International Think Tank and requested from Kazakhstan to make voluntary financial contributions to the ITTLLDC according to the article 8.2 of the multilateral agreement of the ITT . Mr. Torebayev informed Mr. Sansar that the Government of Kazakhstan will support the activities and initiatives of the ITTLLDC. Mr.Torebayev also highlighted that Kazakhstan is ready to share its experience and practice of cooperation between Kazakhstan and People`s Republic of China in utilizing capacities of Chinese sea ports by Kazakhstan and Korgas Dry port and Special Economic zone.
—————————————————————–
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн Казахстан дахь гишүүдтэй хоёр талын уулзалт хийж байна.
12 дугаар сарын 19-ний өдөр.
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Төв Азийн ДГХБО хариуцсан мэргэжилтэн С.Сансар Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яаманд зочилж, тус яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал бөгөөд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлийн Казахстаны төлөөлөгч ноён Кайрат Торебаевтай уулзав.
С.Сансар ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгч Казахстан Улсаас олон талт хэлэлцээрийн 8.2- ын дагуу сайн дурын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Ноён Торебаев Казахстан Улсын Засгийн газар ОУСТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллах болно гэдгийг мэдэгдэв.
Мөн тэрээр Казахстан Улс БНХАУ-ын далайн боомтуудыг ашиглах талаар БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа туршлага, Хоргос хуурай боомт бөгөөд Эдийн засгийн тусгай бүсийг хэрхэн байгуулж ашиглаж байгаа талаар туршлага хуваалцахад бэлэн байгаа талаар цохон тэмдэглэв.