ITTLLDC participates in the Mid term review meeting of the Vienna Programme of Action.

Dec 5, 2019 | 11:39 am

ITTLLDC is participating in the Comprehensive High-level Midterm Review of the Vienna Programme of Action for LLDCs on December 5-6, 2019 in New York.

The review’s main objectives are to assess progress made, identify obstacles and constraints encountered, emerging challenges and opportunities, as well as finding ways to further accelerate its implementation in the remaining five years.

The High-level midterm review will adopt an inter-governmentally negotiated and agreed draft political declaration.

Today the high-level panel examined the challenges and opportunities experienced in the implementation of the VPoA and identified priorities, policies and solutions to accelerate its implementation and achievement of the Sustainable Development Goals.

LLDCs’ global merchandise exports decreased from 1.19% in 2014 to an estimated 0.98% in 2018 and the majority of LLDCs are still commodities-dependent.

The high-level panel explored integrated policies and strategies, including on poverty eradication, skills training, deepening cooperation, partnerships, and support for LLDCs’ increased exports and integration into global trade as well as achieving structural transformation that is economically sustainable and resilient to disasters.

Furthermore, the session assessed the progress made in the area of regional integration and infrastructure development and connectivity, analyzed remaining challenges and identified opportunities for enhancing transport development and infrastructure connectivity of the LLDCs, in particular in the context of regional integration.

The discussion included topics such as implementation of regional trade and transport agreements and initiatives; regional energy and ICT development; establishment of reliable and efficient transit transport systems; corridor development and management; financing of regional and cross-border infrastructure.

At the plenary session of the MTR, Mr. Erdenetsogt Odbayar, Executive Director of the ITT, will address the General Assembly and inform the member states about the latest accomplishments of the ITTLLDC in implementing the VPoA and ways forward.

——

ДГХБО-ын ОУСТ нь 2019 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Нью-Йорк хотод зохион байгуулагдаж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах Дээд түвшний хуралд оролцож байна.

Тус хурлын гол зорилго нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гаргасан ахиц дэвшлийг үнэлэх, тулгарч буй саад бэрхшээл, боломжуудыг олж тогтоох, цаашлаад дараагийн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хурдасгах арга замыг тодорхойлоход оршиж байна.

Мөн дунд хугацааны хэрэгжилтийг хянах дээд түвшний хурлаар ДГХБО-ын засгийн газар хооронд тохиролцсон бодлогын тунхаглалын төслийг батлах болно.

Дээд түвшний хурлын хэлэлцүүлгээр Венийн Үйл Ажиллагааны Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар судалж, түүнийг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд чиглэсэн тэргүүлэх чиглэл, бодлого, шийдлийг тодорхойлно.

Дэлхийн бараа бүтээгдэхүүний экспорт дахь ДГХБО-ын хэмжээ 2014 оны 1.19% -иас 2018 онд 0.98% болж буурсан байна. Ихэнх ДГХБО нь эрдэс баялагийн бараа бүтээгдэхүүнээс хамааралтай юм. Тус хурлаар ядуурлыг устгах, чадавхыг дээшлүүлэх, түншлэл болон хамтын ажиллагааг өргөжүүлэх, ДГХБО-ын экспортыг нэмэгдүүлэх, дэлхийн худалдаанд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, гамшигт тэсвэртэй бүтцийн өөрчлөлтийг бий болгох зэрэг нэгдсэн бодлого, стратегиудыг хөндөнө.

Түүнчлэн, бүс нутгийн интеграцчлал ба дэд бүтцийн холбоосын чиглэлээр гарсан ахиц дэвшлийг үнэлж, шийдэгдээгүй үлдсэн бэрхшээлүүдийг судалж, бүс нутгийн интеграцчлалын нөхцөлд, ялангуяа ДГБХО-ын тээврийн хөгжил, дэд бүтцийн холбоосыг сайжруулах боломжуудыг тодорхойлно. Энэхүү арга хэмжээний үеэр бүс нутгийн худалдаа, тээврийн хэлэлцээр, санал санаачилгыг хэрэгжүүлэх; бүс нутгийн эрчим хүч болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил; транзит тээврийн найдвартай, үр ашигтай тогтолцоог бий болгох; коридорын хөгжил болон менежмент; бүс нутгийн болон хил дамнасан дэд бүтцийн санхүүжилт зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм.

ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр тус арга хэмжээний гол хуралдаан дээр оролцогчдод хандан Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд ДГХБО-ын ОУСТ хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар үг хэлнэ.

78952592_2364857260292699_1044419562579165184_o

78632430_2364857206959371_8701284436647346176_o

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.