ITTLLDC participates in a virtual meeting on landlocked developing countries’ integration in Global Value Chains

Nov 22, 2021 | 11:03 am

On the invitation of the United Nations Office of the High Representative for the Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States (UN-OHRLLS), the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) participated in a virtual meeting on landlocked developing countries’ (LLDCs) integration in Global Value Chains (GVCs) titled “Leveraging the Potential of the Private Sector to Promote Integration of Landlocked Developing Countries into Global and Regional Value Chains”, that was being held on 17 November 2021.
The virtual meeting launched with opening remarks by the Under Secretary General and High-Representative for UN-OHRLLS and the Deputy Permanent Representative of Kazakhstan to the UN, who is also the Chair of the Group of LLDCs. The meeting discussed how integration into global and regional value chains can contribute to LLDCs’ development priorities and how the private sector can facilitate this. The data and statistics from LLDCs and real-world cases enabled stakeholders to benefit from the expertise of a diverse panel representing international organizations, development finance institutions and the private sector.
Furthermore, the meeting allowed UN-OHRLLS to present findings from its forthcoming report on the Role of Global and Regional Value Chains for Development in Landlocked Developing Countries.
During the panel discussions that followed, ITTLLDC Director of Operations Mr. Dulguun Damdin-Od highlighted the importance of infrastructure, digital connectivity, regional integration, and productive capacity in connecting LLDCs to Global Value Chains and took the opportunity to discuss the role of the private sector for the implementation of the Vienna Programme of Action for LLDCs with representatives from LLDCs, transit counties, development partners, development banks, UN system entities, other international, regional organizations and the private sector.

————-

НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн (UN-OHRLLS) урилгаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь (ДГХБО-ын ОУСТ) 2021 оны 11-дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) дэлхийн нэмүү өртгийн сүлжээн дэх интеграцчлалын талаарх “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд хувийн хэвшлийн чадавхийг ашиглах нь” сэдэвт цахим уулзалтад оролцов.
НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч болон НҮБ-ын дэргэдэх Далайд гарцгүй орнуудын бүлгийн дарга болох Казахстан Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч нар цахим уулзалтыг нээж үг хэлэв. Уулзалтаар дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх нь ДГХБО-ын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хэрхэн хувь нэмэр оруулах, хувийн хэвшлийнхэн үүнд хэрхэн тус дөхөм үзүүлэх талаар ярилцав. Уулзалтын үеэр танилцуулсан ДГХБО-ын бодит тохиолдлуудын тоо баримт, статистикууд нь олон улсын байгууллага, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийг төлөөлсөн олон багийн туршлагаас сонирхогч талуудад ашиг тус хүртэх боломжийг олгосон юм.
Мөн уулзалтын үеэр НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албанаас гаргаж байгаа “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжилд дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээний гүйцэтгэх үүрэг” сэдэвт судалгааны тайлангийн үр дүнг танилцуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр ДГБХО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Дөлгөөн үг хэлж, ДГХБО-ыг дэлхийн нэмүү өртгийн сүлжээтэй холбоход дэд бүтэц, дижитал холболт, бүс нутгийн интеграцчлал, бүтээмжийн чадавхи болон хувийн хэвшлийн оролцоо хэр чухал болохыг онцлон тэмдэглэв.

Picture3 Picture4

Picture5

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.