ITTLLDC is jointly organizing a side event titled “Impact investing and innovative resource mobilization to foster productive capacities and structural economic transformation in LLDCs” on December 5, 2019 in cooperation with the UN Conference on Trade & Development (UNCTAD), UN Economic & Social Commission for Asia & the Pacific (UNESCAP) and Common Fund for Commodities (CFC) in New York on the sidelines of the Midterm review meeting.
The objective of this side event was to illustrate the importance of fostering productive capacities and structural economic transformation and to examine how impact investing and innovative resource mobilization can foster these to accelerate progress towards achieving the VPoA targets and SDGs.
The side-event provided opportunities for exchange of experiences and best practices for improving policy formulation and implementation in LLDCs with specific focus on:
- How to accelerate and enhance productive capacities to foster structural transformation in LLDCs to enable achieving globally agreed goals and targets;
- Which new and innovative policies can contribute to attracting impact investors to sustainable development in LLDCs?
- How to address the challenges of landlocked developed countries?
- How to address the challenges of economic diversification in landlocked developing countries?
Mr. Erdenetsogt Odbayar, Executive Director of the ITTLLDC, introduced the findings of the recent research of the ITTLLDC “Economic diversification of LLDCs: Case of Bhutan, Mongolia, Nepal and Paraguay”.
———-
ДГХБО-ын ОУСТ Венийн Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах хурлын үеэр #1 Дэд арга хэмжээ зохион байгуулав.
2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй Венийн Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах хурлын үеэр ДГХБО-ын ОУСТ нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD), НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) болон Өргөн хэрэглээний барааны Нэгдсэн Сантай (CFC) хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүтээмжийн чадавх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих шинэлэг хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нөлөө” сэдвээр дэд арга хэмжээ зохион байгуулав.
Энэхүү дэд арга хэмжээний зорилго нь бүтээмжийн чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг таниулах, түүнийг дэмжих шинэлэг хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь Венийн Үйл Ажиллагааны Хөтөлбөрийн зорилтууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд ямар нөлөө үзүүлэхийг хэлэлцэх явдал юм.
Дэд арга хэмжээ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад бодлогын боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулах талаар шилдэг туршлагаa солилцох боломжийг олгож, дараах сэдвүүд дээр онцгойлон анхаарсан болно. Үүнд:
- Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжихийн тулд үйлдвэрлэлийн чадавхыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
- Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд нөлөөлөх хөрөнгө оруулагчдыг татахад ямар шинэлэг бодлого хэрэгжүүлж болох вэ?
- Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийг төрөлжүүлэхэд учирч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ? зэрэг юм.
Дэд арга хэмжээ дээр ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр ДГХБО-ын ОУСТ-өөс хийсэн шинэ судалгаа болох “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн төрөлжилт: Бутан, Монгол, Балба, Парагвайн жишээ” судалгааг танилцуулав.