ITTLLDC organizes Side event “Digital Innovations for Sustainable Development in LLDCs”

Apr 23, 2024 | 9:49 am

Bangkok, Thailand, April 22, 2024

Since 2014, ITTLLDC has actively participated in the annual Sessions of the United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific (UN ESCAP) and has regularly organized special events on the unique issues and challenges facing Landlocked Developing Countries (LLDCs), including climate change, transit corridors, electronic and transport connectivity, and the implementation of the Vienna Programme of Action for LLDCs.

Today, amid the ongoing 80th Session of the UN ESCAP Commission, a pivotal side event titled “Digital Innovations for Sustainable Development in Landlocked Developing Countries (LLDCs)” took place at the United Nations Conference Center in Bangkok, Thailand. The event was organized by the International Think Tank for LLDC (ITTLLDC), in collaboration with the Embassy of Mongolia to the Kingdom of Thailand and ESCAP, with support from the International Telecommunication Union (ITU) and the Asian Institute of Technology (AIT).

The event provided a valuable opportunity to deeply explore the impact of digital innovations on LLDCs, fostering discussions among experts, policymakers, and stakeholders with the aim of making substantive contributions to policy documents and the upcoming Program of Actions for LLDCs, slated for adoption at the 3rd United Nations Conference on Landlocked Developing Countries (3LLDCs).

Ms. Battsetseg Batmunkh, Head of Delegation of Mongolia and Minister for Foreign Affairs of Mongolia, Ms. Armida Salsiah Alisjahbana, Under-Secretary-General of the United Nations and Executive Secretary of ESCAP, and Ms. Rabab Fatima, Under-Secretary-General of the United Nations and High Representative for the Least Developed Countries, Landlocked Developing Countries, and Small Island Developing States (UN-OHRLLS), opened the event and highlighted the importance of digital innovations for sustainable development in LLDCs.

Notable presentations included insights from Ms. Atsuko Okuda on digital transformation, Mr. Tae Hyung Kim’s discourse on leveraging digital connectivity for Sustainable Development Goals (SDGs), Dr. Mongkol Ekpanyapong of AIT on smart innovation solutions for sustainable development, and Foreign Policy Advisor to the President of Mongolia Mr. Odbayar Erdenetsogt’s discussion on best practices of Mongolia and ICT challenges in LLDCs. This event was significant for LLDCs in Asia, emphasizing the importance of intensified cooperation for sustainable development through e-transition and technological innovation, and providing an opportunity to exchange knowledge and experiences.

Event webpage


ДГХБО-ын ОУСТ НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы үеэр “ДГХБО-ын тогтвортой хөгжлийг дэмжих цахим технологийн инноваци” сэдэвт салбар хуралдаан зохион байгууллаа.

Бангкок, Тайланд, 2024 оны 4 дүгээр сарын 22

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) 2014 оноос хойш НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын чуулгануудад тогтмол идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлт, дамжин өнгөрөх коридор, цахим болон тээврийн холболт зэрэг далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын үйл ажиллагааны Венийн хөтөлбөрийн хэрэгжилт ДГХБО-ын хөгжлийн асуудлуудаар тусгай арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Өнөөдөр НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы үеэр “ДГХБО-ын тогтвортой хөгжлийн дижитал инноваци” сэдэвт тусгай арга хэмжээг Монгол Улсаас АНДЭЗНК-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, АНДЭЗНК-ын Мэдээлэл харилцаа холбооны технологи ба гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) болон Бангкок хотноо төвтэй Азийн Технологийн Хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь ДГХБО-д тулгарч буй өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд дижитал инновацын үр нөлөөг олон улсын байгууллагууд, ДГХБО-ын бодлого боловсруулагчид, оролцогч талууд хамтдаа хэлэлцэн, сайн туршлага, шинэлэг шийдлүүдийн талаар мэдээлэл, санал солилцох боломжийг бүрдүүлсэн.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиах Алисжахбана, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон Хөгжиж буй жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Рабаб Фатима нар арга хэмжээнд оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дижитал инноваци чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн ОУЦХБ-ын Ази Номхон далайн бүсийн захирал Ацуко Окудагийн дижитал өөрчлөлтийн төлөөх хамтын ажиллагааны талаарх танилцуулга, АНДЭЗНК-ын Мэдээлэл харилцаа холбооны технологи, хөгжлийн хэлстийн дарга Тэе Хюн Кимийн ТХЗ-д дижитал холболтыг ашиглах тухай илтгэл, Азийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Монгкол Экпаньяпонгийн хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх танилцуулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаярын Монголын мэдээллийн технологийн салбарын шилдэг туршлага, ДГХБО-д тулгардаг сорилт бэрхшээлийн талаарх илтгэл тун сонирхолтой, өгөөжтэй байлаа. Энэхүү арга хэмжээ нь Ази тивийн ДГХБО-ын хувьд цахим шилжилт, технологийн инновацийг ашиглан тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ач холбогдол өгч, мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлж чадсан чухал арга хэмжээ боллоо.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.