On October 1-2, 2024, the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) and the International Telecommunication Union (ITU) co-organized a seminar at the UN House in Ulaanbaatar, Mongolia. This seminar gathered leading experts and representatives from countries of Asia and Pacific region to explore the potential of satellite services in advancing the development of Landlocked Developing Countries (LLDCs) and Small Island Developing States (SIDS).
Key discussions during the event included:
– Emma Marion provided an overview of the FCC satellite licensing process and shared updates on the streamlined licensing for small satellites (SmallSats).
– Brice Kennedy from the ITU emphasized the economic potential of national satellite programs, predicting a market value of USD 40-50 billion by 2030, with Low Earth Orbit (LEO) satellites expected to capture a 40% market share.
– Rajeev Kapoor from Intelsat highlighted how partnerships can mitigate the high costs and risks associated with satellite deployment.
– Sitara Medhieva shared insights into Azerbaijan’s satellite program, while Aamir Riaz from the ITU presented on international satellite regulations.
Countries such as Bangladesh, Indonesia, Malaysia, and Pakistan showcased their satellite initiatives aimed at bridging the digital divide and strengthening disaster resilience. Representatives from Bhutan, Cambodia, Lao PDR, Nepal, and Sri Lanka discussed the unique challenges their nations face, including topographical constraints, the need for more specialized professionals, and the importance of clear national satellite policies.
The seminar also addressed emerging trends in satellite technology, including Amazon’s Project Kuiper, which plans to deploy 3,000 LEO satellites, and SoftBank’s Non-Terrestrial Networks (NTN) and High-Altitude Platform Station (HAPS) technologies, aimed at improving coverage in disaster-prone areas.
During the “Partner to Connect” (P2C) session, several organizations made significant pledges to advance digital development:
– ITTLLDC pledged to develop an “Inclusive Digitalization Roadmap” aimed at supporting civil society engagement in policy dialogues and advocacy for inclusive digitalization policies and regulatory frameworks.
– E-Mongolia committed to improving digital literacy and infrastructure development.
– Australia’s Department of Infrastructure, Transport, Regional Development, Communications and the Arts (DITRDCA) pledged support for child online protection initiatives.
– Intelsat focused on enhancing digital inclusion and disaster relief efforts.- SoftBank set a goal to achieve carbon neutrality by 2030.
– GSOA and Huawei Mongolia pledged support for digital inclusion, capacity building, and sustainability efforts.
The seminar underscored the crucial role of international cooperation in leveraging satellite technology to foster connectivity, economic growth, and disaster resilience in remote and vulnerable regions.
2024 оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь НҮБ-ын байранд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүд, төлөөлөгчдийг цуглуулж, “далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнуудын хөгжлийг ахиулахад хиймэл дагуулын үйлчилгээний боломжийг судлах нь” сэдэвт семинар зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр гарсан гол хэлэлцүүлгүүдэд:
– Хиймэл дагуулын лиценз олгох үйл явц, жижиг хиймэл дагуулуудын (SmallSats) оновчтой лицензийн талаарх шинэчлэлтүүд,
– ОУЦХБ-ын ажилтан Брис Кеннеди үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрүүдийн эдийн засгийн чадавхийг онцолж, 2030 он гэхэд 40-50 тэрбум ам.долларын зах зээлийн үнэ цэнийг урьдчилан таамаглаж, Дэлхийн бага тойрог зам (LEO) хиймэл дагуулууд зах зээлийн 40 хувийг эзлэх төлөвтэй байгаа тухай,
– Intelsat-аас Ражеев Капур түншлэл нь хиймэл дагуул байршуулахтай холбоотой өндөр зардал, эрсдэлийг хэрхэн бууруулах тухай,
– Ситара Медхиева Азербайжаны хиймэл дагуулын хөтөлбөрийн талаар туршлагаа хуваалцсан бол ОУЦХБ-ын ажилтан Аамир Риаз олон улсын хиймэл дагуулын дүрмийн талаар танилцуулав.
Бангладеш, Индонез, Малайз, Пакистан зэрэг улсууд дижитал ялгааг арилгах, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хиймэл дагуулын санаачилгуудаа танилцуулав. Бутан, Камбож, БНАЛАУ, Балба, Шри-Ланк зэрэг орны төлөөлөгчид өөрсдийн улс орнуудад тулгарч буй өвөрмөц сорилтууд, тэр дундаа газарзүйн хязгаарлалт, илүү мэргэшсэн мэргэжилтнүүдийн хэрэгцээ, үндэсний тодорхой хиймэл дагуулын бодлогын ач холбогдлын талаар ярилцав.
Семинарт мөн 3000 LEO хиймэл дагуул байрлуулахаар төлөвлөж буй Amazon-ийн Project Kuiper, гамшгийн хамрах хүрээг сайжруулахад чиглэсэн SoftBank-ийн Газрын бус сүлжээ (NTN) болон Өндөр өндрийн платформ станцын (HAPS) технологи зэрэг хиймэл дагуулын технологийн шинэ чиг хандлагыг хөндсөн.
“Холбоосын төлөө түншлэл” (P2C) хуралдааны үеэр хэд хэдэн байгууллага цахим хөгжлийг ахиулах талаар чухал амлалтууд өгсөн.
– ДГХБО-ын ОУСТ нь хүртээмжтэй цахимжилтын бодлого, зохицуулалтын тогтолцооны бодлогын хэлэлцүүлэг, сурталчилгаанд иргэний нийгмийн оролцоог дэмжих зорилготой “Хүртээмжтэй цахим шилжилтийн замын зураг” боловсруулахаа амласан.
– И-Монгол нь цахим бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан.
– Австралийн Дэд бүтэц, тээвэр, бүс нутгийн хөгжил, харилцаа холбоо, урлагийн газар (DITRDCA) хүүхдийг онлайнаар хамгаалах санаачилгад дэмжлэг үзүүлэхээ амласан.
– Intelsat дижитал оролцоог сайжруулах, гамшгаас аврах хүчин чармайлтыг сайжруулахад анхаарлаа хандуулна гэв.
– SoftBank 2030 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх зорилт тавьсан.
– GSOA болон Huawei Mongolia нь цахим оролцоо, чадавхийг бэхжүүлэх, тогтвортой байдлын төлөөх хүчин чармайлтыг дэмжихээ амласан.
Алслагдсан болон эмзэг бүс нутгуудын холболт, эдийн засгийн өсөлт, гамшигт тэсвэртэй байдлыг дэмжихийн тулд хиймэл дагуулын технологийг ашиглахад олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг семинар онцоллоо.