ITTLLDC organizes a seminar on “Economic Impacts of Economic Corridors in Mongolia: An application of IDE-GSM”

Oct 11, 2024 | 5:19 pm

On October 8th, 2024, the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC), and the Japan External Trade Organization’s Institute of Developing Economies (IDE-JETRO) co-organized a seminar under the theme “Economic Impacts of Economic Corridors in Mongolia: An application of IDE-GSM” at the UN House in Ulaanbaatar, Mongolia.

This is the fourth event being organized jointly by the ITTLLDC and IDE-JETRO which gathered leading experts, embassy representatives, and policy makers in the field.

The newly updated research “Economic Impacts of Economic Corridors in Mongolia: An application of IDE-GSM” introduced by Mr.Isono Ikumo, Deputy Director of the IDE-JETRO, aims to provide some policy implications for better transport infrastructure in Mongolia by using Geographical Simulation Model (GSM) developed by IDE-JETRO.

In addition, the Head of the Information Technology Division of the Policy Planning Department of the Mongolian Ministry of Road Transport, Consultant engineer, Doctor (Ph.D) D. Gerelnyam introduced new Policy adopted by the Government of Mongolia in 2024-2028 in the field of Road and Transport.

The GSM is important to simulate and predict changes and impacts of certain infrastructure development in a country or region which finds itself in the beginning of an integration process to location of population and industries in regions that are in the process of economic integration. It’s important to Mongolia and to other Landlocked Developing Countries (LLDCs) to predict trade cost and time as well as other related impacts using available data and statistics.

This study provides the following recommendations:

• Countries in the Global South countries are acting to maintain neutrality in the face of rising geopolitical tensions and are reaping economic benefits from this situation. This behavior is also preventing a catastrophic shift towards a block-based economy of the world. Mongolia, with its unique geographical difficulties, can act as a model for countries in the Global South.

• The development of the corridor will bring benefits not only to Mongolia but also to neighboring countries and the world as a whole, so regional cooperation should be promoted. In particular, the railway will bring significant benefits to neighboring countries, and it will be effective for regional economic cooperation.

• Inland countries with large economic powers around them always face the problem of excessive transport demand passing through, even if the inland countries developed infrastructure. It is essential to introduce sustainable funding mechanisms such as toll systems and public-private partnerships. Technical cooperation involving donors and international organizations is required.

• Bold policy reforms are needed to promote trade, improve connectivity and simplify business. Capacity building is needed for both the government and businesses.

• In order to diversify industry, it is desirable to combine policies such as industrial parks and special economic zones, as well as road development and border facilitation.


2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв нь Япон Улсын Гадаад худалдааны байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын эдийн засгийн коридоруудын эдийн засагт үзүүлэх нөлөө: Эдийн засгийн үр ашгийг Газарзүйн тооцооллын загварыг ашиглан тодорхойлох нь” семинарыг зохион байгууллаа.

Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнгийн дэд захирал, судлаач ноён Исоно Икумо нь Газар зүйн тооцооллын загварыг ашиглан Монголын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, коридоруудыг байгуулахад хөрөнгө оруулсанаар тус бүс нутагт ямар эдийн засгийн үр ашиг гарах талаар урьдчилсан тооцооллыг боловсруулан зарим бодлогын зөвлөмжийг гаргасныг танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Доктор (Ph.D), зөвлөх инженер Д. Гэрэлням “Монгол Улсын Засгийн Газраас 2024-2028 онд зам тээврийн салбарт баримталж буй бодлого”-ын талаар оролцогчдод илтгэл тавив.

Газарзүйн тооцооллын загвар нь эдийн засгийн интеграцчилалын үед тухайн бүс нутагт гарч буй аж үйлдвэр болон хүн амын шилжилт хөдөлгөөн, түүний дэд бүтцийн хөгжилд үзүүлэх тодорхой үр нөлөө, өөрчлөлтийг таамаглан харуулдагаараа чухал ач холбогдолтой.

ДГХБО-ын ОУСТ нь Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Газарзүйн тооцооллын загварыг ашиглан Монголын эдийн засгийн коридоруудын эдийн засгийн үр ашгийн талаарх судалгааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн гаргасан бөгөөд энэхүү урьдчилсан тооцооллын үр дүн Монгол Улсад дэд бүтцийн хөгжлийн бодлогод ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Энэхүү судалгаагаар дараах зөвлөмж гаргав. Үүнд:

• Дэлхийн өмнөд бүсийн улс орнууд геополитикийн байдал хурцадсан үед төвийг сахих бодлого баримталж, энэ байдлаас эдийн засгийн үр ашгийг хүртэж байна. Энэ үйлдэл нь дэлхийн хаагдмал эдийн засаг руу шилжихээс сэргийлж байна. Газарзүйн өвөрмөц байдалтай Монгол Улс дэлхийн өмнөд бүсийн орнуудад үлгэр жишээ болж чадна.

• Коридорыг хөгжүүлснээр Монгол Улсад төдийгүй хөрш зэргэлдээ улс орнууд, дэлхий нийтэд үр өгөөжөө өгөх учир бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих ёстой. Тэр дундаа төмөр зам хөрш орнуудад ихээхэн үр өгөөжөө өгөхөөс гадна бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд үр дүнтэй байх болно.

• Эргэн тойронд нь том эдийн засагтай гүрнүүдээр хүрээлэгдсэн улс орнууд дэд бүтэц хөгжсөн байсан ч тээврийн хэт их эрэлт хэрэгцээтэй тулгардаг. Төлбөрийн систем, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг тогтвортой санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх нь нэн чухал. Хандивлагч болон олон улсын байгууллагуудыг хамарсан техникийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.

• Худалдааг дэмжих, харилцаа холбоог сайжруулах, бизнесийг хялбарчлахад бодлогын зоримог шинэчлэл хэрэгтэй байна. Засгийн газар ч, хувийн хэвшил ч чадавхаа бэхжүүлэх шаардлагатай.

• Аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэрийн парк, эдийн засгийн тусгай бүс зэрэг бодлого, мөн автозам хөгжүүлэх, хил хязгаарыг хөнгөвчлөх зэрэг бодлогыг хослуулах нь зүйтэй юм.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.