The International Think Tank for LLDCs, Mongolian Maritime Administration, GS1 Mongolia international organization, Federation of Mongolian Freight Forwarders, and Mongolian Logistics Association jointly organized a virtual seminar on “Current state of transportation and logistics, and opportunities for improvement in landlocked Mongolia” on March 5, 2021.
Representatives from the Mongolian logistics and freight forwarding industry attended the virtual seminar to discuss the existing issues as well as the feasible opportunities in the sector.
E.Odbayar, Executive Director of the ITTLLDC, made a presentation on “Landlocked developing countries and Mongolia: Transportation costs of international trade”; D.Baigalmaa, Senior Officer at the Mongolia Maritime Association, “International treaties and agreements ratified by Mongolia and possibility of using them in the transport and logistics sector”‘ Sh.Tsevelsaikhan, CEO of GS1 Mongolia, “The results of the implementation and readiness assessment of the Agreement on Facilitation of Cross-border Paperless Trade”; Dr. A.Munkhbold, Development Policy and Planning Division of the Mayor’s office, “Private sector participation in logistics network development in Mongolia”; and last but nit least representatives of the Federation of Mongolian Freight Forwarders made held presentations on “Transportation of Mongolian imported goods and current issues”.
After presenters finished making their respective presentations, the participants held an open discussion and reached an informal agreement on joining forces to improve the regulatory framework affecting the transportation sector.
Presentations:
——
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУСТ, Монгол Улсын Далайн захиргаа, GS1 Mongolia олон улсын байгууллага, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон Монголын логистикийн холбоо хамтран “Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, сайжруулах боломж” сэдвийн хүрээнд цахим семинарыг 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Уг цахим семинарт Монголын логистик, тээвэр зуучийн салбарын төлөөлөгчид оролцож салбартаа тулгамдаж буй асуудлууд болон нээлттэй боломжуудын талаар ярилцав.
ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд ба Монгол: Гадаад худалдааны тээврийн зардал”; Далайн захиргааны мэргэжилтэн Д.Байгалмаа “Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын гэрээ хэлэлцээр, тээвэр логистикийн салбарт ашиглах боломж”; GS1 Mongolia байгууллагын дарга Ш.Цэвэлсайхан “Хилийн цаасгүй худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, бэлэн байдлын үнэлгээний үр дүн”; Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Др. А.Мөнхболд “Монгол Улсад логистикийн сүлжээг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо”; Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төлөөлөгчид “Монгол Улсын импортын барааны тээвэрлэлт, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Илтгэгчид өөрсдийн илтгэлийг тавьж дууссаны дараа семинарт оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, тээврийн салбарын зохицуулалтын орчинг сайжруулахын тулд хүчээ нэгтгэх талаар албан бус тохиролцоонд хүрлээ.