ITTLLDC meets MFA of Lao PDR

Nov 13, 2023 | 9:32 am

ITTLLDC Executive Director Mr.Dulguun Damdin-Od had a meeting with Mr. Daovy VONGXAY, Director General of International Organization Department, Ministry of Foreign Affairs of Lao PDR, expressed appreciation for the annual voluntary contribution to the ITTLLDC, introduced the recent achievements and accomplishments of the Think Tank and further planned actions for the cause of the LLDCs. Parties discussed to strengthen collaboration and exchange knowledge on Dry ports, preparation for the third UN conference on LLDCs, and discussed various cooperation issues such as conducting research.

During the meeting, Mr. Dulguun Damdin-Od introduced ITTLLDC’s study and comparative analysis on the “Current situation of surgical care delivery and emergency medical services of Mongolia and Lao PDR”. The study underscores the achievements of Mongolia as a best practice for other LLDCs in emergency assistance, surgery, and anesthesia and necessity of making well-informed decisions to enhance the development and accessibility of the sector. Furthermore, the research aims to identify and address healthcare challenges in both Lao PDR and Mongolia, two LLDCs characterized by their unique socio-economic and developmental stages and geographical distinctions.Lao PDR is one of the member countries earliest ratified the Multilateral agreement on the establishment of the ITTLLDC (2012).

——–

ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн БНАЛАУ-ын ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал ноён Даови ВОНГХАЙ-тай уулзаж, тус төвд Лаос Улсын Засгийн газар сайн дурын үндсэн дээр жил бүр хандив өгч байгаад талархлаа илэрхийлж, олон улсын түвшинд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нэгдэж дуу хоолойгоо өргөснөөр бидэнд тулгарч буй хүндэл бэрхшээл, асуудлуудын талаар бусад улс орнууд тодорхой ойлголттой болж байгаа талаар танилцууллаа.

ДГХБО хэмээх ойлголт нь НҮБ болон аливаа олон улсын хурал зөвлөгөөн, судалгаа, прецентаци дээр хэвшмэл ойлголт болж ирээд байгаа билээ. Энэхүү уулзалтаар талууд цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд, тухайлбал Руанда Улсын нийслэл Кигали хотноо 2024 оны 6 дугаар сард болох НҮБ-ын ДГХБО-ын 3-р бага хурлын бэлтгэл ажил, хоёр орны хуурай боомтын асуудлаар туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх зэрэг хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн ДГХБО-ын ОУСТ-аас эрхлэн гаргасан “Монгол Улс болон Лаос Улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдал” сэдэвт харьцуулсан судалгааны талаар танилцууллаа. Энэхүү иж бүрэн судалгаа нь мэс засалтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдлыг онцолж, эдгээр өвчнийг цаг алдалгүй, найдвартай эмчлэх нь аливаа улс орны эрүүл мэндийн салбарын бодлого, хэрэгжилтийн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг онцолдог. Тус судалгаа нь Монгол Улсын яаралтай тусламж, мэс засал, мэдээ алдуулалт зэрэг амин чухал салбаруудын хөгжил дэвшлийн шилдэг туршлагыг бусад далайд гарцгүй орнуудтай хуваалцаж, хүртээмжийг илүү нэмэгдүүлэхийн тулд сайн мэдээлэлтэй шийдвэр гаргах шаардлагатай байгааг тусгасан байна. Цаашилбал, энэхүү судалгаа нь өвөрмөц нийгэм-эдийн засаг, хөгжлийн үе шат, газарзүйн байршлаар тодорхойлогддог далайд гарцгүй хөгжиж буй хоёр орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх зорилготой юм.

Эргэн сануулахад, 11 жилийн өмнө Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь ДГХБО-ын ОУСТ байгуулах Олон талт хэлэлцээрт нэгдэн орсон хамгийн анхдагч улсын нэг бөгөөд биднийг тууштай дэмжиж ирсэн билээ.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.