On August 14, 2024, the Global Digital Dialogue 2024: LLDCs’ Sustainable Digital Transformation was jointly organized by the ITTLLDC and UNRCO Mongolia.
The dialogue focused on the current status of landlocked developing countries (LLDCs) in digital readiness, addressing key challenges in improving their readiness and utilizing AI and digital technologies to achieve the Sustainable Development Goals (SDGs), highlighted key achievements, success factors, and challenges through the experiences of Kazakhstan, Ethiopia, Kyrgyz and Mongolia, and explored ways to make digital technologies and the Global Digital Compact (GDC) inclusive for LLDCs, emphasizing the perspectives of youth, women, and people with disabilities on the application of digital technologies and the implementation of the Global Digital Compact.
The Global Digital Dialogue was opened by Mr. Dulguun Damdin-Od, Executive Director of ITTLLDC, Mr. Tapan Mishra, UN Resident Coordinator in Mongolia; Mr. Bat-Ulzii B., Director General of the Innovation Department at the Ministry of Digital Development, Innovation and Communications of Mongolia and actively attended by H.E. Gabit B. Koishibayev, Ambassador of Kazakhstan to Mongolia; Mr. Yann Duval, Chief of Trade Policy and Facilitation at the United Nations ESCAP; Mr. Kiyoung Ko, Director, Asian and Pacific Training Centre for Information and Communication Technology for Development (APCICT), United Nations ESCAP, as well as other representatives from international development institutes, NGOs and private sector.
Глобал цахим яриа хэлэлцээ-2024: ДГХБО-ын тогтвортой цахим шилжилт
2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ДГХБО-ын ОУСТ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран “Глобал цахим яриа хэлэлцээ-2024: ДГХБО-ын тогтвортой цахим шилжилт” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим бэлэн байдлын өнөөгийн байдал, тэдний бэлэн байдлыг сайжруулахад тулгарч буй гол сорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хиймэл оюун ухаан болон дижитал технологийг ашиглах туршлага, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болох Казахстан, Этиоп, Кыргыз болон Монгол Улсын цахим шилжилт, хүртээмжийн талаар бодит ололт амжил, туршлагын талаар илтгэлүүд тавив. Мөн цахим технологи, Глобал цахим компактыг ДГХБО-ын хувьд хүртээмжтэй, тэгш хамруулах арга замыг судалж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн санал бодлыг сонслоо.
Глобал цахим яриа хэлэлцээг нээж ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Инновацын газрын дарга Б.Бат-Өлзий нар үг хэлсэн бөгөөд Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Б.Койшибаев, НҮБ-ын АНДЭЗНК-ын Худалдааны бодлого, худалдаа хөнгөвчлөлийн албаны дарга Янн Дувал, НҮБ-ын АНДЭЗНК-ын Ази, Номхон далайн Хөгжлийн Мэдээлэл, Харилцаа холбооны Технологийн Сургалтын Төвийн захирал Киёунг Ко болон олон улсын хөгжлийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний төлөөлөгчид оролцов.