ITTLLDC co-organized Mongolia’s Expert Capacity Building Workshop with UN-ESCAP

Nov 25, 2019 | 11:52 am

The International Think Tank for LLDCs together with the UN-ESCAP’s ICT and Disaster Risk Reduction Division, Transport Division and ESCAP’s North-East Asia Subregional Office organized Mongolia’s Expert Capacity Building Workshop on “Addressing 2030 Agenda through Regional Economic Cooperation and Integration in Asia and the Pacific” in Ulaanbaatar, Mongolia, on 21-22 November 2019.

Infrastructure connectivity is at the core of regional integration and has been one of the basic requirements of economic development. The countries in each subregion of Asia-Pacific made lots of efforts in bridging the infrastructure gaps.

The objective of the two-day expert consultation are to raise awareness and enhance knowledge and capacity of the government officials of Mongolia on transboundary dimensions of the 2030 Agenda through Regional Economic Cooperation and Integration in Asia and the Pacific.

The workshop was opened by Ms. Aida Karazhanova, Economic Affairs Officer of the ICT and Development Department, UN-ESCAP and Mr. Dulguun Damdin-Od, Director of Operations of the ITTLLDC.

The participants attended in three breakout sessions on ICT, Energy, and Transport Connectivity, Disaster Risk Reduction/Resilience and Infrastructure Financing moderated by the officers and consultants of the UN-ESCAP Divisions for Transport, ICT, Energy and DRR to exercise jointly on identifying the challenges, gaps, and opportunities for current infrastructure development in and propose policy measures and strategies which take into account cross-sectoral synergy, disaster resilience, social inclusion and viable financing in a transboundary infrastructure project, ensuring inclusive and sustainable development.

The invited target beneficiaries of the workshop were officials and experts from respective ministries and government agencies of Mongolia, responsible for policy design and infrastructure development in the following areas:
• ICT and telecommunication infrastructure connectivity
• Transboundary, rural and urban transport connectivity
• Electric power, oil/gas pipeline connectivity
• Social development (rural/urban, disability and gender mainstreaming)
• Disaster risk management
• Infrastructure financing
• SDG coordination
—–

ДГХБО-ын ОУСТ НҮБ-ын АНДЭЗНК-тай хамтран Монгол Улсын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх семинарыг зохион байгуулав

2019 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд НҮБ-ын Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) Мэдээлэл Харилцаа Холбооны Технологи (МХХТ) болон Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтэс, Тээврийн хэлтэс, АНДЭЗНК-ын Зүүн хойд Азийн бүс нутгийн салбартай хамтран Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) “Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба интеграцчилалаар 2030 оны Зорилтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт Монголын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Дэд бүтцийн холбоос нь бүс нутгийн интеграцийн цөм бөгөөд эдийн засгийн хөгжлийн үндсэн шаардлагуудын нэг юм. Ази, Номхон далайн бүс нутаг дахь улс орнууд дэд бүтцийн хоцрогдолыг арилгахын тулд маш их хүчин чармайлт гаргаж байна.

Хоёр өдөр үргэлжилсэн семинарын зорилго нь Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалаар дамжуулан 2030 оны Зорилтыг хэрэгжүүлэх хил дамнасан хөгжлийн асуудлуудын талаар Монгол Улсын төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

НҮБ-ын АНДЭЗНК-ын МХХТ болон Хөгжлийн Хэлтсийн Эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан Хатагтай Аида Каражанова болон ДГХБО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Дөлгөөн нар семинарыг нээв.

Мөн НҮБ-ын АНДЭЗНК-ын Мэдээлэл Харилцаа Холбооны Технологи (МХХТ) болон Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтэс, Тээврийн хэлтэс, Эрчим хүчний хэлтсийн мэргэжилтнүүд болон зөвлөхүүд МХХТ, Эрчим хүч болон Тээврийн холбоос, Гамшгийн эрсдэлийг бууруулах/гамшигт тэсвэртэй байдал, Дэд бүтцийн санхүүжилт гэсэн гурван бүлэгт хуваагдан семинарт оролцогчдод дасгал ажлуулах аргаар дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн тулгамдаж буй бэрхшээл, дутагдал, боломжуудыг хамтад нь тодорхойлж, салбар хоорондын хамтын ажиллагаа, гамшигт тэсвэртэй байдал, нийгмийн оролцоо, хил дамнасан дэд бүтцийн төслийн санхүүжилтийг хамруулсан бодлогын арга хэмжээ, стратегийг санал болгож, үүний үр дүнд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах сургалт хийв.

Семинарт оролцогчид нь Монгол Улсын бодлого боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн яам, төрийн байгууллагуудын дараах чиглэлийн албан хаагчид, мэргэжилтнүүд байсан, үүнд:

• МХХТ, харилцаа холбооны дэд бүтцийн холбоос,

• Хил дамнасан, орон нутаг болон хот хоорондын тээврийн холбоос,

• Цахилгаан эрчим хүч, газрын тос/ хийн хоолойн холбоос,

• Нийгмийн хөгжил (орон нутаг/хотын, хөгжлийн бэрхшээлтэй бүлэг, жендер зэрэг),

• Гамшгийн эрсдэлийн менежмент,

• Дэд бүтцийн санхүүжилт,

• Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын зохицуулалт зэрэг болно.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.