ITTLLDC co-organized “Impact of COVID-19 and Responses in Landlocked Developing Countries” webinar

Mar 3, 2021 | 11:07 am
The International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC), United Nations Office of the High Representative for the Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States (OHRLLS) and the United Nations Development Coordination Office (UN-DCO) jointly organized a virtual technical meeting with Economists of Resident Coordinators Office (RCO) in LLDCs to discuss the impact of COVID-19 on landlocked developing countries (LLDCs) and their responses on March 2, 2021.
The main aim of the meeting was to discuss the impact of COVID-19 pandemic on LLDCs, identify the specific challenges faced by LLDCs in responding to the COVID-19 crisis and suggest recommendations to effectively address the pandemic.
The meeting provided a platform for information sharing between Offices of Resident Coordinators on responses that they are supporting the LLDCs to undertake. The meeting also provided inputs and experiences on how the Resident Coordinator system could potentially better incorporate/leverage the Vienna Programme of Action (VPoA).
The Meeting began with a few opening remarks by the Under-Secretary-General and High Representative Ms. Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu and Executive Director of ITTLLDC Mr. Odbayar, followed by an interactive discussion between Economists and other officials from Resident Coordinator Office from LLDCs, and representatives from UN-OHRLLS, UN-DCO, and the ITTLLDC.
The Meeting concluded with Mr. Odbayar’s proposal to establish an informal technical group that convenes regularly on these matters.
—-
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад КОВИД-19-ийн үзүүлэх нөлөө ба хариу арга хэмжээ” цахим хурал зохион байгуулав
2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Далайд Гарцгүй Хөгжиж Буй Орнуудын Олон Улсын Судалгааны Төв (ДГХБО-ын ОУСТ), НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба (OHRLLS) болон НҮБ-ын Хөгжлийг Зохицуулах Газар хамтран далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь (ДГХБО) Суурин Зохицуулагчийн Газрын эдийн засагчидтай цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулж, КОВИД-19-ийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөө ба тэдгээрийн хариу арга хэмжээний талаар ярилцав.
Уулзалтын гол зорилго нь КОВИД-19 цар тахал далайд гарцгүй хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэж, КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлох, үр дүнтэй зөвлөмж гаргах явдал байв.
Энэхүү уулзалт нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад ямар дэмжлэг үзүүлж, ямар хариу арга хэмжээ авч байгаа талаар Суурин Зохицуулагчийн Газар хооронд мэдээлэл солилцох талбар болж өгсөн юм.
Уулзалтын үеэр ДГХБО дахь Суурин Зохицуулагчийн Газрууд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг (VPoA) амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал, туршлага солилцсон юм.
Тус уулзалтыг Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Орлогч бөгөөд Дээд Төлөөлөгч Хатагтай Фекитамоэлоа Катоа ‘Утойкаману, ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Ноён Э.Одбаяр нар нээж үг хэлж, ДГХБО дахь Суурин Зохицуулагчийн Газрын эдийн засагчид болон бусад албан тушаалтнууд, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд Төлөөлөгчийн алба, НҮБ-ын Хөгжлийг Зохицуулах Газар болон ДГХБО-ын ОУСТ-ийн төлөөлөгчид хоорондоо харилцан санал солилцсон юм.
ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр эдгээр асуудлаар тогтмол хуралддаг албан бус бүлэг байгуулах санал дэвшүүлснээр хуралдаан өндөрлөв.
1 2 3 4 5 6 7

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.