webinar1

ITTLLDC attended the virtual meeting on E-resilience for Pandemic Recovery

Jul 5, 2020 | 9:30 am

ITTLLDC attended the virtual meeting on E-resilience for Pandemic Recovery: intercountry consultations in preparation for Committee on ICT& Science Technology and Innovation on 3 July 2020 organized by the UN-ESCAP.
The meeting reviewed results to date and agreed on follow-up activities on infrastructure development policies in energy, ICT, and transport in the three target countries. The meeting also provided an overview of the feasibility and practical implementation of ESCAP tools, methodologies, and guidelines, in line with national priorities and needs.
In particular, the meeting discussed feasibility of developing a single information platform with automation modules on identification of infrastructure projects that lend themselves to ICT co-deployment; and development of a methodology and simulation model for the development of smart corridors; and Enhancing e-resilience and monitoring of e-resilience.
By the invitation of the organizer, Mr. Odbayar Erdenetsogt, Executive Director of the ITTLLDC, shared his view and experience on ICT development in LLDCs during the COVID-19 pandemic, ITT research papers on economic and transport corridors using Geographic simulation model and E-Resilience. He also expressed the ITT willingness to collaborate with international partners on aforementioned topics.

ДГХБО-ын ОУСТ “Цар тахлаас сэргэх цахим бэлэн байдал” сэдэвт хуралд оролцлоо.

НҮБ-ын АНДЭЗНК-ын 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан “Цар тахлаас сэргэх цахим бэлэн байдал болон Мэдээлэл, харилцаа холбоо, шинжлэх ухаан технологи, инновацийн хорооны бэлтгэл ажлын талаарх олон улсын зөвлөлдөх цахим уулзалт”-д ДГХБО-ын ОУСТ оролцов. Тус уулзалтаар Монгол, Казахстан, Кыргыз зорилтот гурван орны эрчим хүч, мэдээллийн технологи, тээврийн салбрын дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийсэн ажлуудын өнөөгийн байдал, хүрсэн үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
Энэхүү уулзалтаар НҮБ-ын АНДЭЗНК-ын бодлогын зөвлөмж, арга зүй, удирдамжийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, цаашдын төлөвлөгөөнд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж, нөхцөл байдлын талаар мөн хэлэлцлээ. Тодруулбал, энэхүү уулзалтаар мэдээлэл харилцаа холбооны технологийг ашиглах боломж бүхий дэд бүтцийн төслийг тодорхойлох автоматжуулалтын модуль бүхий мэдээллийн нэгдсэн платформ боловсруулах; ухаалаг коридорыг хөгжүүлэх аргачлал, симуляци загварчлал боловсруулах; цахим бэлэн байдлыг сайжруулах, хянах боломжийн талаар хэлэлцсэн юм.
Зохион байгуулагчийн урилгаар ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр КОВИД-19 тахлын үед ДГХБО дахь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, ОУСТ-өөс гаргасан газарзүйн симулаци модель ашиглан хийсэн эдийн засгийн болон тээврийн коридорууд болон цахим бэлэн байдлын талаарх судалгаанаас гарсан үр дүн, туршлага болон хэлэлцсэн асуудлаарх санал бодлоо солилцлоо. Мөн тэрээр ОУСТ дээрх дурдсан асуудлаар олон улсын түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.