The International Think Tank for Landlocked Developing Countries is participating in the Asia-Pacific Think Tank Summit organized by the ESCAP and TTCSP, with the support of ARTNeT and ERIA. The summit titled “Managing Transitions, Trade and Turmoil: The Role of Think Tanks” is being held on November 10-12, 2019 in the UN Conference Center in Bangkok, Thailand.
The Asia-Pacific Think Tank Summit provides a platform for learning, exchange of practices and incubation of new ideas and approaches to sustainable development for diverse group of economies amidst the great disruptors. It will also provide an opportunity to discuss issues related to establishment or strengthening the think tank institutions in support of the long-term evidence-based policymaking.
Ultimately, it is an opportunity for representatives from Governments of Asia and Pacific region, development partners, think tanks and knowledge and policy leaders engaged in identifying options for sustainable development of the region for claiming the Asian Century to network and share information.
ITTLLDC Executive Director Mr. Odbayar will be participating as a panelist in the Session titled “New Faces and New Ideas: The Diversity and Innovation Connection”. He will also participate in a Seminar, organized post the Asia-Pacific Think Tank Summit, on utilizing Asia-Pacific think tanks under ARTNeT more effectively for sustainable trade and investment.
____________________________________
ДГХБО-ын ОУСТ нь Ази, Номхон далайн судалгааны хүрээлэнгүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь НҮБ-ын АНДЭЗНК-ийн Худалдааны судалгаа болон сургалтын сүлжээ (ARTNeT) болон АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн (ERIA) дэмжлэгтэйгээр Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ESCAP) болон Тинк Танк, иргэний нийгмийн хөтөлбөрөөс (TTCSP) зохион байгуулж буй Ази, Номхон далайн судалгааны хүрээлэнгүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. “Шилжилт, худалдаа, хямралыг удирдах нь: Судалгааны хүрээлэнгүүдийн үүрэг” сэдэвтэй дээд хэмжээний уулзалт нь 2019 оны 11 дүгээр сарын 10-12-нд Тайландын Бангкок хот дахь НҮБ-ын АНДЭЗНК-ын төв байранд болж байна.
Ази, Номхон далайн судалгааны хүрээлэнгүүдийн дээд хэмжээний уулзалт нь хямралтай байгаа орнууд, эдийн засгийн бүлгүүд хооронд сурч боловсрох, туршлага солилцох, тогтвортой хөгжлийн шинэ санааг бий болгох талбар юм. Энэхүү уулзалтаар урт хугацааны нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгааны хүрээлэнгүүдийн институтыг байгуулах, бэхжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх болно.
Мөн энэхүү уулзалт нь Ази, Номхон далайн орнуудын засгийн газрын төлөөлөгчид, Азийн зуун болгоход тогтвортой хөгжлийн арга замыг тодорхойлоход оролцож буй хөгжлийн түншүүд, бүс нутгийн судалгааны хүрээлэнгүүд, мэдлэг болон бодлого боловсруулагчид хоорондоо уулзаж танилцах, мэдээлэл солилцох боломж юм.
ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр “Шинэ төрх ба шинэ санаа: Төрөлжилт ба инновацийн холбоос” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Тэрээр мөн Ази, Номхон далайн судалгааны хүрээлэнгүүдийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн судалгааны хүрээлэнгүүдийг тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтад илүү үр дүнтэй ашиглах тухай семинарт оролцох юм.