On August 15, 2024, the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) and the United Nations Resident Coordinator’s Office (UNRCO) in Mongolia co-hosted a pivotal consultation meeting focused on the establishment of a Research and Innovation Network (RIN) for Landlocked Developing Countries (LLDCs). This initiative, led by ITTLLDC, seeks to foster collaboration and research to drive sustainable development in LLDCs.
The event convened key representatives from various international organizations, including the UN Resident Coordinator’s Office, UN Economic and Social Commission for Asia and the Pacific (ESCAP), the International Telecommunication Union (ITU), and the Asia-Pacific Training Center for ICT. They were joined by national experts in ICT, economics, finance, climate change, international relations, and legal sectors, who are strategic partners of ITTLLDC.
Mr. Dulguun Damdin-Od, Executive Director of ITTLLDC, opened the meeting by outlining the organization’s primary research focus areas. These areas align closely with the priority pillars of the upcoming Programme of Action for LLDCs, including Structural Transformation and Science, Technology, and Innovation; Trade, Trade Facilitation, and Regional Integration; Transit, Transport, and Connectivity; and Climate Change Adaptation and Disaster Resilience.
In his remarks, Mr. Dulguun underscored the critical role of research in addressing the unique challenges faced by LLDCs, particularly in light of global economic shifts and the escalating impacts of climate change. Participants actively engaged in the discussions, sharing valuable insights from their experiences in building research networks and offering practical advice to strengthen the RIN initiative under ITTLLDC.
This consultation marks a significant step forward in the development of a global research and innovation network tailored specifically to the needs of LLDCs. By facilitating collaboration between international organizations and national experts, the RIN aims to accelerate sustainable development in LLDCs, ensuring that these countries can effectively navigate the complex challenges they face.
The Research and Innovation Network welcomes all academic institutions and researchers dedicated to studying the development issues and challenges faced by Landlocked Developing Countries.
——
ДГХБО-ын ОУСТ-ийн дэргэдэх ДГХБО-ын судалгаа, инновацийн сүлжээ байгуулах зөвлөлдөх уулзалт боллоо.
2024 оны 8 дугаар сарын 15-нд ДГХБО-ын ОУСТ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгаа, Инновацийн Сүлжээ (СИС)-г үүсгэн байгуулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. ДГХБО-ын ОУСТ-өөс санаачлан гаргасан энэхүү санаачилга нь ДГХБО-ын тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг эрчижүүлэх, судалгааг хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын СЗГ, НҮБ-ын АНДЭЗНК, ОУЦХБ болон Ази Номхон далайн бүсийн МХХТ-ын сургалтын төвийн төлөөлөгчид болон ДГХБО-ын ОУСТ-тэй хамтран ажилладаг МХХТ, эдийн засаг, санхүү, олон улсын харилцаа, байгаль орчин болон хуулийн салбарын үндэсний зөвлөх, мэргэжилтнүүд оролцов.
Хуралдааныг ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нээж, тус байгууллагын судалгааны гол чиглэлүүд болох Бүтцийн өөрчлөлт ба шинжлэх ухаан, технологи, инновац; Худалдаа, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн интеграци; Транзит, тээвэр, холболт; Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар ба гамшигт тэсвэртэй байдал гэсэн ирэх 10 жилийн ДГХБО-ын хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрээр мөн дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ДГХБО-д тулгарч буй өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэхэд судалгааны ач холбогдол чухал болохыг онцлон тэмдэглэв. Оролцогчид судалгааны сүлжээг бий болгох, тогтвортой ажиллуулах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ОУСТ-ийн хүрээнд СИС санаачлагыг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулж, нэгдэн ажиллахаа илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь ДГХБО-д тусгайлан зориулсан судалгаа, инновацийн сүлжээний суурийг тавих чухал алхам байв. Олон улсын байгууллагууд болон ДГХБО-ын үндэсний зөвлөх, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг энэхүү сүлжээгээр дамжуулан эрчимжүүлснээр ДГХБО-ын тогтвортой хөгжлийг хурдасгах зорилготой юм.