The Islamic Development Bank (IsDB) Group and its private sector development arm, the Islamic Corporation for the Development of the Private Sector (ICD), have joined hands with the government of Burkina Faso to implement the “Business Resilience Assistance for Value-adding Enterprises” (BRAVE Women) Project in the country.
This BRAVE Women Burkina Faso project falls under the sponsorship of the Women Entrepreneurs Finance Initiative (We-Fi), a collaborative partnership among 14 donor governments (including Saudi Arabia), 8 multilateral development banks (including the IsDB), and other public and private stakeholders, which seeks to address the financial and non-financial barriers faced by women entrepreneurs while attempting to create a better ecosystem for them.
This new project is expected to not only enhance the resilience of SMEs owned/managed by women but to also support the National Economic and Social Development Plan (PNDES) of Burkina Faso.
The roll out of BRAVE Programme in Burkina Faso follows the successful implementations of similar ongoing projects in Yemen and Nigeria where it has managed to support 916 Women owned/led SMEs to date with business resilience trainings and disbursed $6.4 million of financial support out of which $3.2 million of funds were provided in the form of matching grants.
ICD CEO, Mr. Ayman Amin Sejiny stated, “ICD is pleased to play a significant role in the collective efforts aimed at overcoming the challenges faced by women entrepreneurs in fragile environments. We aim to enhance the private sector, as the engine of sustainable growth in fragile settings. This cooperation seeks to enhance the resilience of Women owned SMEs that have struggled during the current crisis.”
Source:
https://www.isdb.org/…/isdb-icd-and-the-government-of…
Исламын Хөгжлийн Банк групп, Хувийн хэвшлийг хөгжүүлэх Исламын корпораци нь Буркина Фасо Улсын Засгийн газартай хамтран BRAVE Women төсөл дээр хамтран ажиллаж байна
Исламын Хөгжлийн Банк групп болон түүний хувийн хэвшлийн хөгжлийн салбар болох Хувийн хэвшлийг хөгжүүлэх Исламын корпораци нь Буркина Фасо Улсын засгийн газартай хамтран “Нэмүү өртөг шингэсэн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн тогтвортой байдлыг хангахад туслах төсөл” (BRAVE Women) -ийг тус улсад хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү BRAVE Women төсөл нь 14 хандивлагч засгийн газар (тэр дунд Саудын Араб), олон талт хөгжлийн 8 банк (Исламын Хөгжлийн Банк орно), төрийн болон хувийн бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны түншлэл болох Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилтийн санаачилга (We-Fi) -ийн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүгийн болон санхүүгийн бус бэрхшээлийг арилгахын замаар эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж өгөхийг эрмэлзсэн төсөл юм.
Энэхүү шинэ төсөл нь эмэгтэйчүүдийн эрхэлдэг/удирддаг ЖДҮ-ийн уян хатан байдлыг дээшлүүлээд зогсохгүй Буркина Фасо Улсын Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг дэмжихэд чиглэгдэж байгаа юм.
Буркина Фасо Улсад BRAVE хөтөлбөрийг нэвтрүүлж эхлэж байгаа нь Йемен, Нигери Улсад ижил төстэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд бөгөөд тус улсуудад ЖДҮ эрхэлдэг/удирддаг 916 эмэгтэйчүүдийг бизнесийн уян хатан байдлын сургалтанд хамруулж, 6.4 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, үүнээс 3.2 сая долларын санхүүжилтийг буцалтгүй тусламжын хэлбэрээр олгожээ.
Хувийн хэвшлийг хөгжүүлэх Исламын корпорацийн Гүйцэтгэх захирал Ноён Айман Амин Сежиний “Хувийн хэвшлийг хөгжүүлэх Исламын корпораци нь эмзэг орчинд эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэсэн хамтын хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Бид хэврэг нөхцөлд тогтвортой өсөлтийн хөдөлгүүр болох хувийн хэвшлийг сайжруулахыг зорьж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь өнөөгийн хямралын үеэр тэмцэж ирсэн эмэгтэйчүүдийн эзэмшдэг ЖДҮ-ийн уян хатан байдлыг дээшлүүлэх зорилготой юм” гэж хэлэв.
Эх сурвалж: