The recovery of the global economy is threatened by high freight rates, which are likely to continue in the coming months, according to UNCTAD’s Review of Maritime Transport 2021 published on 18 November 2021.
UNCTAD’s analysis shows that the current surge in container freight rates, if sustained, could increase global import price levels by 11% and consumer price levels by 1.5% between now and 2023.
The impact of the high freight rates will not be evenly spread, and will be generally greater in smaller economies.
Simulated impact of current container freight rate surge on import and consumer price levels
UNCTAD emphasizes that transport costs are also influenced by structural factors, including port infrastructure quality, the trade facilitation environment and shipping connectivity, and there is potential for significant improvements.
UNCTAD urges countries to consider a portfolio of measures that span hard and soft infrastructure and services. Improving the quality of port infrastructure would reduce world average maritime transport costs by 4.1%, while costs would be reduced by 3.7% by better trade facilitation measures and by 4.4% by improved liner shipping connectivity.
The report urges continued monitoring and analysis of trends to find ways of cutting costs, enhancing efficiency and smoothing delivery of maritime trade. It also emphasizes the need for smaller economies to diversify by graduating to higher-value-added products to be more resilient to external shocks.
More details are available at https://unctad.org/press-material/high-freight-rates-cast-shadow-over-economic-recovery
Ачаа тээврийн үнэ өндөр байгаа нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна.
2021 оны 11 дүгээр сарын 18-нд нийтлэгдсэн НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (НҮБХХБХ)-ын “Далайн тээврийн 2021 оны тойм” тайланд дэлхийн эдийн засгийн сэргэлтэнд ачаа тээврийн өндөр үнэ тариф сөргөөр нөлөөлж байгааг онцолсон төдийгүй ирэх саруудад ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна хэмээжээ.
Чингэлэг тээврийн үнэ энэ хэвээр байх юм бол 2023 он гэхэд дэлхийн импортын үнийн түвшин 11 хувиар, хэрэглээний үнийн түвшин 1.5 хувиар нэмэгдэхийг НҮБХХБХ-ын энэхүү дүн шинжилгээнд харуулсан байна.
Ачаа тээврийн өндөр үнэ тарифын нөлөөлөл улс орон бүрд адил биш бөгөөд жижиг эдийн засагт ерөнхийдөө илүү ихээр нөлөөлж байна.
Чингэлэг тээврийн үнийн өсөлтийн импортын болон хэрэглээний үнийн түвшинд үзүүлэх нөлөөлөл
НҮБХХБХ ачаа тээврийн зардалд боомтын дэд бүтцийн чанар, худалдааг хөнгөвчлөх орчин, тээвэрлэлтийн холбоос зэрэг бүтцийн хүчин зүйлс нөлөө үзүүлдэг бөгөөд эдгээрийг эрс сайжруулах хэрэгтэй байгааг мөн онцлон дурджээ.
НҮБХХБХ хатуу, зөөлөн дэд бүтэц болон үйлчилгээг хамарсан багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалж байна. Боомтын дэд бүтцийн чанарыг сайжруулснаар далайн тээврийн дундаж зардлыг 4.1%-иар бууруулж, худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг сайжруулснаар зардал 3.7%-иар, усан онгоцны холбоосыг сайжруулснаар 4.4%-иар буурна гэж үзэж байна.
Энэхүү тайланд мөн зардлаа бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, далайн худалдааны эргэлтийг жигдрүүлэх арга замыг хайж олохын тулд нөхцөл байдал, чиг хандлагыг үргэлжлүүлэн хянаж, дүн шинжилгээ хийх шаардлагатай болохыг дурдаад, жижиг эдийн засаг бүхий улс орнууд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү шилжин эдийн засгаа төрөлжүүлж, гадны нөлөөнд улам тэсвэртэй болох шаардлагатайг онцолжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг НҮБХХБХ-ын цахим хуудаснаас https://unctad.org/press-material/high-freight-rates-cast-shadow-over-economic-recovery авах боломжтой.