H. E. Ms. Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu, Under-Secretary-General and High Representative for the Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States (UN-OHRLLS) mentioned the ITTLLDC in her opening statement at the meeting on Best Practices in Corridor Development and Management for the Benefit of LLDCs and Transit Countries, which was organized in Ulaanbaatar, Mongolia on October 29-30, 2019.
Under-Secretary-General highlighted commended the support of the Government of Mongolia and said
…” I express gratitude to the Government of Mongolia for hosting us and all your
support towards the preparations of the meeting and your warm hospitality.
I also thank you for your unwavering commitment to the development agenda
of the Landlocked Developing Countries.
You also host and support the International Think Tank for LLDCs. This is
testimony to your strong support toward advocating and being a voice for the
needs and interests of the LLDCs…”
The USG also reiterated the dependence of LLDCs on transit corridors and importance of the meeting to evaluate current conditions and share experiences and best practices among the LLDCs and transit countries.
2019 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон дамжин өнгөрөх орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын хурлыг нээж үг хэлэхдээ НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын орлогч болон Нэн буурай хөгжилтэй орнууд, ДГХБО болон Жижиг арлын хөгжиж байгаа орнуудын асуудал эрхэлсэн Дээд Төлөөлөгч Эрхэмсэг хатагтай Фекитамоелоа Катао Утойкаману ДГХБО-ын ОУСТ-ийг онцлон дурьдав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгийг онцолж, өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд “…Биднийг хүлээн авч, тус хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн халуун дотноор угтаж авсанд Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газар нь мөн ДГХБО-ын ОУСТ-ийг дэмжиж ажилладаг. Энэ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашиг, ашиг сонирхлын төлөө дуу хоолой болж, ихээхэн дэмжлэг үзүүлж байгаагийн илэрхийлэл юм” гэв.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч энэхүү хурлаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дамжин өнгөрөх коридоруудаас хамааралтай байдал болон өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, ДГХБО болон дамжин өнгөрөх орнуудтай шилдэг туршлагыг хуваалцах нь чухал ач холбогдолтой болохыг дахин онцлон тэмдэглэв.