The United Nations World Food Programme (WFP) welcomes a donation from Germany to assist over 104,000 smallholder farmers impacted by drought.
Герман Улс Замбийн уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн жижиг фермерүүдэд 10сая ам.долларын тусламж өглөө.
2020-07-17
Дэлхийн Хүсний Хөтөлбөр (ДХХ) ганд нэрвэгдсэн 104 мянган жижиг фермерүүдэд өгсөн Герман Улсын хандивыг талархан хүлээж авлаа.
Замби Улсад суугаа Германы элчин сайд ноён Ачим Буркарт хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, иргэд болон улс хоорондын зөрчил, COVID-19-тэй холбогдон гарч буй хямрал зэргийг даван туулахад бидний хамтын хичээл зүтгэл чухал болж байна. Энэхүү хандив нь Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Замбийн засгийн газар, түүний түншлэгч байгууллагуудын илүү аз жаргалтай нийгмийг цогцлоох үйлсэд нь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурджээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа Хөгжлийн яамнаас Германы Хөгжлийн Банкаар дамжуулан өгч буй энэхүү санхүүжилт ДХХ-өөс Замбийн жижиг фермерүүдэд ганд нэрвэгдсэн фермээ нөхөн сэргээх, цаашид цаг уурын хүндрэлтэй нөхцлийг даван туулах чадавхаа хөгжүүлэхэд нь туслах үйл ажиллагаанд зарцуулагдах юм.
ДХХ-ийн Замби дахь суурин төлөөлөгч хатагтай Женифер Битонд “Энэхүү сайхан сэтгэлийн хандив нь тулгараад буй бэрхшээлийг даван туулахад цагаа олсон чухал тусламж боллоо. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 2,3сая хүн ганд нэрвэгдсэн ба одоо тэд COVID-19-тэй холбогдон учирч буй эрүүл мэнд болон эдийн засгийн хямралд өртөөд байна” гэжээ.
Энэхүү санхүүжилтийг хөдөө аж ахуйн ургац нэмэгдүүлэх дэвшилтэт туршлагыг дэмжин дэлгэрүүлэх, хүнсний хаягдалыг багасгахын тулд ургац хураалтын дараах менежментийн технологийг нэвтрүүлэх, ганд тэсвэртэй вандуй, газрын самар зэрэг ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулана. Мөн жижиг фермерийн үйл ажиллагааг дэмжих замаар 33 мянган сургуулийн насны хүүхдийн хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
ХБНГУ нь Замби дахь ДХХ-ийн томоохон хандивлагч орон бөгөөд 2019 онд ДХХ-өөс хэрэгжүүлсэн “Гангийн хариу үйлдэл” арга хэмжээнд 320 мянган ам.доллар, мөн 2018 онд ХБНГУ-ын Гадаад харилцааны яамнаас тус улсад суурьших цагаачдад туслах зорилгоор 2,1сая ам.долларын тусламж үзүүлж байжээ.
Эх сурвалж:WFP