Networking & Outreach
Executive Director of the International Think Tank for LLDCs meets Managing Director of the CFC-Common Fund for Commodities
@http://www.common-fund.org/
The Executive Director of the ITTLLDC Mr. Erdenetsogt Odbayar met with Mr. Parvindar Singh, Managing Director of the CFC, on 5 December, 2018 at the CFC Headquarters in Amsterdam.
Executive Director E.Odbayar thanked Mr. Parvindar Singh for the kind invitation to attend the 30th annual meeting of the Governing Council of CFC and opportunity to discuss potential cooperation modalities between the two organizations.
Mr. Odbayar informed Mr. SIngh about the successful inauguration of the ITTLLDC in June 2018 and highlighted the fact that the ITTLLDC is the first and only Intergovernmental Organization of the LLDC Group at the UN.
The two parties discussed potential ways of collaboration regarding joint activities such as exchanging knowledge on LLDC related issues, conducting joint research and organizing workshops and capacity building seminars.
Mr. Odbayar will attend the 30th annual meeting of the Governing Council of the CFC on 6-7 December, 2018 in the Hague, Netherlands.
——————————————————————
ДГХБО-ын ОУСТ-ийн гүйцэтгэх захирал Өргөн хэрэглээний барааны нэгдсэн сангийн Захиралтай уулзав.
ДГХБО-ын ОУСТ-ийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр Өргөн хэрэглээний барааны нэгдсэн сангийн Захирал ноён Парвиндар Синхтай 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Нидерландын Вант Улсын Амстердам хот дахь тус байгууллагын төв байранд уулзав.
ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр Ноён Парвиндар Сингхт хандан Өргөн хэрэглээний барааны нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн хуралд урьж оролцуулан ирээдүйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх боломж олгосонд талархал илэрхийлэв.
Гүйцэтгэх захирал Э.Одбаяр ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болж, ОУСТ-ийн нээлтийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статусыг авсан тухай мэдээлэв.
Уулзалтаар талууд 2019 онд хамтарсан судалгаа хийх, боловсон хүчний чадавх бэхжүүлэх семинар зохион байгуулах, ДГХБО-ын асуудлаар харилцан мэдээлэл солилцох тухай боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Гүйцэтгэх захирал Э.Одбаяр 12 сарын 6-7-ны өдрүүдэд Өргөн хэрэглээний барааны нэгдсэн сангийн Удирдах зөвлөлийн хуралд оролцох болно.