The European Bank for Reconstruction and Development (EBRD), the European Union (EU), and Japan will finance the water supply improvement project to improve safe drinking water and sanitation in the southern city of Nookat in the Kyrgyz Republic. The city’s water infrastructure, vital in the face of public health challenges such as the Covid-19 pandemic, will be improved by way of a joint €4.2 million investment, including a 15-year EBRD loan of €2.2 million and an EU capital grant of €2.0 million.
Nookat urgently needs to improve its outdated water supply network; the financing will help it replace water pipes, install water meters and fire hydrants and purchase specialized equipment and vehicles for system maintenance. It will also support the renovation of water disinfection systems and the construction of an energy-efficient pump station.
In addition, Japan will provide a grant of €600,000 to boost technical expertise and improve corporate practices, including accounting and operational management, at the municipal utility.
These improvements will enable the city’s water company to increase its customer base from the current 10,000 users to 26,000 and become a financially sustainable enterprise, capable of maintaining the water system, delivering safe drinking water and improving the personal hygiene of users for decades to come.
To date, the EBRD has invested a total €795 million through 191 projects in the Kyrgyz Republic, with the majority of investments supporting private entrepreneurship.
More details are at:
https://www.ebrd.com/…/ebrd-eu-and-japan-help-improve…
ЕСБХБ, ЕХ, Япон улс нь Киргизийн усан хангамжийг сайжруулахад тусална.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Европын Холбоо (ЕХ), Япон Улс Киргизийн өмнөд нутгийн Ноокат хотын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг хамтран санхүүжүүлнэ.
Ковид-19 цар тахал зэрэг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай холбогдуулан тус хотын усан хангамжийн дэд бүтцийг ЕСБХБ-ны 15 жилийн хугацаатай 2.2 сая еврогийн зээл, ЕХ-ны 2.0 сая еврогийн буцалтгүй тусламж бүхий 4.2 сая еврогийн хамтарсан хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд сайжруулах юм.
Ноокат хотын усан хангамжийн шугам сүлжээ нь маш хуучирсан бөгөөд тус төслийн санхүүжилт нь усны шугам хоолойг солих, усны тоолуур, голын цорго суурилуулах, системийн засвар үйлчилгээ хийх тусгай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулагдана.
Мөн ундны усны ариутгалын системийг шинэчлэх, эрчим хүчний хэмнэлттэй насос станц барихад дэмжлэг үзүүлэх болно.
Нэмж дурдахад Япон Улс хотын нийтийн аж ахуйн нэгжид техникийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэл, үйл ажиллагааны менежментийг сайжруулах зорилгоор 600,000 еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ.
Төслийн үр дүнд тус хотын ус суваг, хангамжийн үйлчилгээний аж ахуйн нэгжийн үйлчилгээний хүчин чадал сайжирч, хэрэглэгчийн тоог 10,000-аас 26,000 хүртэл нэмэгдүүлж, санхүүгийн системээ тогтвортой байлгах, аюулгүй ундны усаар хангах, хэрэглэгчдийн эрүүл ахуйг сайжруулахад цаашид олон арван жилийн турш найдвартай ажиллах боломж бүрдэх юм.
Өнөөдрийг хүртэл ЕСБХБ нь Киргиз Улсад 191 төслийн хүрээнд нийт 795 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсний ихэнх нь хувийн хэвшлийн бизнес эрхлэлтийг дэмжихэд чиглэгджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.ebrd.com/…/ebrd-eu-and-japan-help-improve…
хуудаснаас үзнэ үү.