The Danish Refugee Council (DRC) together with International Rescue Committee (IRC), ACTED, and REACH Initiative will continue partnering within the Emergency Response Mechanism (ERM) Consortium to provide life-saving assistance to over 116,000 vulnerable individuals across 31 out of 34 provinces in Afghanistan.
7 сая еврогийн тусламжийн багц 116,000 афганичуудад хүрнэ
Данийн дүрвэгсдийн зөвлөл (DRC) нь Олон улсын аврах хороо (IRC), ACTED болон REACH санаачилгатай хамтран Афганистаны 31 мужийн 116,000 гаруй эмзэг бүлгийн хүмүүст амин чухал тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах механизмын (ERM) консорциумтой түншлэлээ үргэлжлүүлэх боллоо.
Европын Холбооны хүмүүнлэгийн тусламжийн (ECHO) долоон сая еврогийн санхүүжилтээр энэхүү тусламжийг олгох бололцоо нээгдсэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.
“Ядуурал, нийгмийн суурь үйлчилгээний дутагдал, мөн коронавирус нь зэвсэгт мөргөлдөөн болон байгалийн гамшигт нэрвэгдсэн Афганистаны айл өрхүүдэд тэсвэрлэшгүй ачааллыг үүрэхэд хүргэж байна. Энэхүү санхүүжилт нь эдгээр айл өрхийн амьжиргааг хамгаалж, хэрэгцээ шаардлагадаа тааруулж юу худалдаж авахаа сонгох боломжийг олгоно” гэж Европын Хямралын менежментийн комиссар Жанез Ленарчиц хэллээ.
ЕХ-ны хүмүүнлэгийн тусламж нь өөрийн түнш орнуудад Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах механизмаар дамжуулан жил бүр 200,000 гаруй шинээр цагаачлан ирсэн афганичуудад хүмүүнлэгийн тусламжийг цаг тухайд нь үзүүлж ирсэн. Уг консорциум нь хатуу ширүүн өвлийн үеэр үндсэн хэрэглээг хангахад чиглэсэн тусламж зэрэг олон талт мөнгөн тусламж өгөх замаар гамшигт нэрвэгдсэн, эмзэг бүлгийн aфгани айл өрхүүдэд амь зогоож, өөрсдийгөө хамгаалахад шаардлагатай хэрэгцээг нэн даруй шийдвэрлэнэ.
Консорциум нь ЕХ-ны хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилттэй Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах механизмын өмнөх үе шатуудаас олж авсан туршлага дээрээ үндэслэн бусад хүмүүнлэгийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж, зэвсэгт мөргөлдөөн болон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас шинээр нүүн шилжсэн хүмүүст нэн даруй, цаг алдалгүй туслах, зохих хариу арга хэмжээг авах зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн системийг сайжруулж ажиллах юм байна.
Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах механизмын консорциум нь туслалцаа шаардлагатай байгаа хүмүүст бусад яаралтай тусламжийн үйлчилгээ болон урт хугацааны тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тусламжийн бусад механизмуудтай хамтарч ажиллана гэв.
“Одоо үргэлжилж буй ковид-19 цар тахлын үед Афганистаны халдвар авагсдын тоо нэмэгдэж байгаа тул Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах механизмын консорциум нь байнгын бэлэн байдалд байж, Афганистанд вирусийн халдвар тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулна” гэж Данийн дүрвэгсдийн зөвлөлийн Афганистан дахь суурин төлөөлөгч Джаред Роуэлл хэлэв.
Хүмүүнлэгийн тусламжийн 2020 оны төлөвлөгөөний дагуу 14 сая афганичууд хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байна. Дөчин жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөн, саяхан тохиосон ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн байгалийн гамшигт үзэгдлүүд зэргээс шалтгаалж тусламж авах шаардлагатай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна.
Эх сурвалж: Данийн дүрвэгсдийн зөвлөл (DRC)