March 25, 2024
Today, commemorating the 75th anniversary of the UN International Law Commission, a symposium titled “Unlocking Opportunities: UN Convention on the Law of the Sea and Dry Port Development in Landlocked Developing Countries” convened at the Ministry of Foreign Affairs, Mongolia, as part of the “Port Revival” forum of Mongolia.
This significant event was a collaborative effort between the Ministry of Foreign Affairs of Mongolia, the National Port Rehabilitation Committee of the Government of Mongolia, the Maritime Administration under the Ministry of Road and Transport of Mongolia, and the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC).
Distinguished speakers included Mathias Forteau, a member of the UN International Law Commission and Professor at the University of Paris, who addressed “Current Issues in the Law of the Sea,” and Professor Louis Savadogo, also a member of the UN International Law Commission and Professor at the University of Paris, who shared insights on the topic “UN Convention on the Law of the Sea and Landlocked Developing Countries”.
Experts from the Mongolian Maritime Administration provided valuable perspectives on “Landlocked Mongolia and its Maritime Administration,” “Landlocked Mongolia and its Ship Registry,” and “Landlocked Mongolia and its Foreign Trade.”
The symposium aimed to offer participants a comprehensive understanding of UNCLOS provisions and evaluate its impact on LLDCs. Moreover, it sought to foster policy dialogue and promote stakeholder cooperation to bolster the efficiency of dry port infrastructure as crucial gateways to the sea.
“БООМТЫН СЭРГЭЛТ ҮНДЭСНИЙ ФОРУМ-2024”-ИЙН ХҮРЭЭНД “БОЛОМЖИЙГ НЭЭХ НЬ: ДАЛАЙН ЭРХ ЗҮЙН ТУХАЙ КОНВЕНЦИ БА ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БОЛОМЖ БОЛОН ХУУРАЙ БООМТЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ СИМПОСИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ“
Боомтын сэргэлт Үндэсний форум-2024”-ийн хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо “Боломжийг нээх нь: Далайн эрх зүйн тухай конвенци ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил” сэдэвт симпосиумыг Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Боомтын сэргэлтийн Үндэсний Хороо, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа тус тус хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаар онцлог юм.
Арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нар хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын нэг болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, цаашид анхаарах асуудлыг тус тус онцлон тэмдэглэв.
Симпосиумд НҮБ-ын Олон Улсын Эрх зүйн хорооны гишүүн, Парисын Их Сургуулийн Профессор Матиас Форто “НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр, НҮБ-ын Олон Улсын Эрх зүйн хорооны гишүүн, Парисын Их Сургуулийн Профессор Луис Савадого “НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнууд” сэдвээр тус тус илтгэл тавив.
Түүнчлэн Монгол Улсын Далайн захиргаанаас “Далайд гарцгүй Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл”, “Далайд гарцгүй Монгол Улс ба гадаад худалдаа” зэрэг илтгэл тавьж, сонирхсон асуултад хариулт өгөв.
Тус симпосиумаар НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөг тодорхойлох, далайд гарах гарц болох тээврийн дэд бүтэц боомтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих бодлогын яриа хэлэлцээг өрнүүлэх зорилготой байсан бөгөөд оролцогчдод НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцийн заалтуудын талаар цогц ойлголтыг өгсөн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.