The International Think Tank for Landlocked Developing Countries and the Mongolian Maritime Administration under the Ministry of Road and Transport Development of Mongolia signed a Memorandum of Understanding to support and develop research and development cooperation within the country’s transport and logistics sector on January 18, 2023.
The parties agree to strengthen research capacity in port, transit transportation, water transport and logistics, and conduct studies, organize joint training, seminars and study tours to learn from the experience of other landlocked countries under the MoU. Within the framework of the MoU, the parties discussed and approved the action plan for cooperation in 2023-2024. In the action plan, series of meetings, seminars, and other events aimed at determining solutions to the common problems in the fields of transit transportation, export and import goods by sea, are planned to be organized with representatives of public and private sector organizations.
This plan includes a joint research on the implementation of the intergovernmental agreement on “Dry Ports” in the developing and developed countries, and study tours to the dry ports established in the the Republic of Kazakhstan, and Nepal.
———-
Монгол Улсын Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв болон Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа тус улсын тээвэр, логистикийн салбарын хүрээнд судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичигт 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийг боомт, дамжин өнгөрөх тээвэр, усан тээвэр, логистикийн чиглэлээр судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, хамтарсан сургалт, семинар, лекц зохион байгуулах, бусад далайд гарцгүй орнуудын туршлагаас суралцах, мэдээлэл солилцох зорилгоор талууд байгуулж байна.
Талууд санамж бичгийн хүрээнд 2023 – 2024 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд дамжин өнгөрөх тээвэр, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлийг шийдвэрлэх арга зам, шийдлийг тодорхойлоход чиглэгдсэн уулзалт, семинар, бусад арга хэмжээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран үе шаттай зохион байгуулахаар тусгасан байна. Мөн “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг далайд гарцгүй хөгжиж буй болон хөгжингүй улс орнууд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгаа хийх, БНКазУ болон Балба Улсын хуурай боомттой танилцах ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.