ESCAP Hall, UNCC, Bangkok
As the 3rd Agenda Item of the 78th Session of the Commission of the UN ESCAP the Special Body on Least Developed, Landlocked Developing and Pacific Island Developing Countries was held on 25 May 2022. H.E. Mr. Collen Vixen Kelapile, President of the United Nations Economic and Social Council, Ms. Armida Salsiah Alisjahbana, Under-Secretary-General of the United Nations and Executive Secretary of ESCAP and H.E. Mr. A. K. Abdul Momen, Minister of Foreign Affairs, Bangladesh (video message), Mr. Sandagdorj Erdenebileg, Chief, Policy Coordination, Development, Monitoring and Reporting Service delivered statements on the special development issues of the Least developed, Landlocked developing and Pacific island developing countries.
The country representatives of Cambodia, Palau, Tonga, Sri Lanka, Timor-Leste, Nepal, Mongolia, Turkmenistan addressed in the event in virtually and in-person as well.
At the invitation of Ms. Armida Salsiah Alisjahbana, Under-Secretary-General of the United Nations and Executive Secretary of ESCAP Mr. Dulguun Damdin-Od, Executive Director of the IITTLLDC participated in-person in the Special Body and delivered his statements on the importance of the connectivity for the LLDCs.
ДГХБО-ын ОУСТ НҮБ-ын АНДЭЗНК-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон Номхон далайн арлын хөгжиж буй орнуудын асуудлаарх тусгай чуулганд оролцлоо.
Бангкок, Тайланд
НҮБ-ын АНДЭЗНК-ын 78 дугаар чуулганы хэлэлцэх асуудлын 3-р асуудал болох Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон Номхон далайн арлын хөгжиж буй орнуудын асуудлаарх тусгай чуулган 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдав.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ерөнхийлөгч Коллен Виксен Келапиле, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиах Алисжахбана, Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд А.К.Абдул Момен, НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газрын Бодлого зохицуулалт, хяналт, тайлангийн албаны дарга С.Эрдэнэбилэг нар тус чуулганд оролцож, нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон Номхон далайн арлын жижиг орнуудын хөгжлийн асуудлаар үг хэллээ.
Мөн Камбож, Палау, Тонга, Шри-Ланка, Зүүн Тимор, Балба, Монгол, Туркменстан зэрэг орны төлөөлөгчид цахимаар болон биечлэн оролцож, үг хэллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбанагийн урилгаар тусгай чуулганд ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн оролцож, далайд гарцгүй орнуудын өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар илтгэл тавилаа.