According to the WTO, LLDCs face specific challenges to their economic development such as remoteness, lack of sea access, distance from international markets, and high transit cost, which also make their exports “relatively uncompetitive.” Weak healthcare systems, economic vulnerabilities, and lack of financial resources pose additional challenges.
A “severe” reduction in economic activity caused by border closures and social distancing measures led to increased trading costs, delays for traded goods, and additional technical barriers to trade, exacerbating LLDCs’ “already fragile predicament.”
The report finds that increasing LLDCs’ global share of exports would boost revenue from trade and help fulfill SDG target 17.11, which aims to significantly increase least developed countries’ (LDCs) share of global exports.
One way of achieving this, a WTO press release notes, is to further lower tariffs for LLDCs’ exports to developed countries and to generalize duty-free market access.
The report discusses the role of the WTO-led Aid for Trade initiative in helping LLDCs build the “trade infrastructure necessary to complement efforts made on trade facilitation,” and explains how the Aid-for-Trade Stocktaking Event, held from 23-25 March 2021, helped address LLDCs’ concerns.
Source:
https://www.wto.org/…/news_e/news21_e/devel_26apr21_e.pdf
Дэлхийн худалдааны байгууллага НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Вена дахь үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланд ДГХБО-ын худалдааны гүйцэтгэлийг үнэллээ (2-р хэсэг)
ДХБ-ын мэдээлснээр ДГХБО эдийн засгийн хөгжлийн хувьд хүндрэлтэй газар зүйн алслагдмал байдал, далайд гарцгүй, олон улсын зах зээлээс хол, транзит тээврийн өртөг зэрэг тодорхой бэрхшээлтэй тулгардаг бөгөөд энэ нь тэдний экспортыг “харьцангуй өрсөлдөх чадваргүй” болгодог гэж үзэж байна.
Мөн эрүүл мэндийн тогтолцооны сул байдал, эдийн засгийн эмзэг байдал, санхүүгийн эх үүсвэрийн хомсдол нь нэмэлт бэрхшээлийг бий болгодог байна.
Хилийн боомтуудыг хаах, хоорондын зай барих зэрэг арга хэмжээний улмаас эдийн засгийн идэвхжил “эрс” буурсан нь худалдааны өртөг нэмэгдэж, арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүний саатал, худалдааны нэмэлт техникийн саад тотгорыг бий болгож, ДГХБО-ын “угийн эмзэг байдлыг” улам даамжруулж байна.
ДГХБО-ын экспортын дэлхийд эзлэх хувийг нэмэгдүүлэх нь худалдааны орлогыг нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготой Тогтвортой хөгжлийн зорилтуудын 17.11 зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн байна.
Үүнийг хэрэгжүүлэх нэг арга зам бол ДГХБО-ын хөгжингүй орнуудад экспортлох тарифыг улам бууруулах, татвараас чөлөөлөгдөх замаар зах зээлд нэвтрэх боломжийг нэвтрүүлэх явдал гэж тэмдэглэсэн байна.
Энэхүү тайланд ДХБ-ын тэргүүлдэг Худалдаанд үзүүлэх тусламжийн санаачилгын ДГХБО-д “худалдааг хөнгөвчлөх талаархи хүчин чармайлтыг дэмжихэд шаардлагатай худалдааны дэд бүтцийг” бий болгоход туслах үүргийн талаар хэлэлцэж, 2021 оны 3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулсан Худалдаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ нь ДГХБО-ын асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалсан талаар тайлбарласан байна.
Эх сурвалж: