The Government of Nepal and the World Bank signed loan and grant agreements for the $24 million Forests for Prosperity Project ($6.1 million as grant and $17.9 million as concessional loan) that will help Nepal advance sustainable forest management on 19 March 2021.
The project will contribute to transforming Nepal’s forest sector by improving sustainable forest management and developing a strong forest-based private sector. These activities will result in multiple benefits for forest-dependent people in selected municipalities including inclusive economic benefits, ecosystem services, and greater climate resilience. It will help strengthen ongoing community-based conservation efforts while promoting inclusive sustainable use.
The project is a key part of the government’s Relief, Recovery and Resilience (3R) plan and Nepal’s commitments to mitigate and adapt to climate change.
The Forests for Prosperity Project is the first World Bank-supported forest sector investment project in Nepal in over 15 years, and the third part of a joint programmatic engagement on forest landscapes by the World Bank and the government of Nepal.
For more details:
https://www.worldbank.org/…/government-of-nepal-and…
Балба Улсын засгийн газар, Дэлхийн банктай ойн тогтвортой аж ахуйг дэмжих, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор 24 сая долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран тус улсын ойн тогтвортой менежментийг сайжруулах зорилго бүхий “Хөгжлийн төлөөх ой” төслийн санхүүжилтийн гэрээнд 2021 оны 03 сарын 19-ний өдөр гарын үсэг зурав. Тус санхүүжилтийн 6.1 сая ам.долларыг буцалтгүй тусламж, 17.9 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор тохиролцжээ.
Энэхүү төсөл нь ойн тогтвортой менежментийг сайжруулж, ойн аж ахуйг хөгжүүлснээр Балба Улсын ойн салбарыг өөрчлөхөд чухал хувь нэмэр оруулах болно. Төсөл хэрэгжсэнээр ойн салбарын эдийн засгийн өгөөж нэмэгдэх, экосистемийн үйлчилгээ сайжрах, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх зэргээр сонгогдсон мужуудын иргэдэд олон сайн нөлөө үзүүлнэ. Мөн тус төсөл хүртээмжтэй тогтвортой ойн хэрэглээг дэмжихийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах олон нийтийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд туслах зорилготой.
Энэхүү төсөл нь тус улсын Засгийн газрын “Дэмжин туслах, Нөхөн сэргээх, Даван туулах” үндэсний төлөвлөгөө болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох үүрэг амлалтыг биелүүлэх үндсэн ажлууд болж хэрэгжинэ.
Тус төсөл нь Дэлхийн Банкны ойн салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр Балба Улсад сүүлийн 15 жилд хэрэгжүүлж буй анхны төсөл бөгөөд Дэлхийн банк болон Балба Улсын засгийн газрын ойн салбарын хамтарсан хөтөлбөрийн гурав дахь хэсэг юм байна.
Дэлийн Банкны мэдээллийн хуудаснаас
https://www.worldbank.org/…/government-of-nepal-and… дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.