The Central Asia Trade Intelligence (CATI) portal (https://catiportal.org/en) is an online tool aimed to enhance export potential and regional integration of Central Asian countries by providing users with essential trade intelligence information.
All economic actors will benefit from up-to-date and free online information, which is particularly critical in light of the COVID-19 economic crisis and the need to respond to changes.
The CATI portal provides up-to-date market information that facilitates trade- and investment-related decisions of SMEs. The portal is a single-entry point to trade statistics, tariffs, export and import requirements and business contacts in Tajikistan, Kyrgyzstan, Kazakhstan, and Uzbekistan, as well as the countries of the European Union.
Users can also find information pertaining to quality requirements for products that have great export potential for all four countries. It allows exporters, importers, investors, and business and trade support organizations from the Central Asian countries to search efficiently for business opportunities and supports government officials in their policy designs. More details are at
https://www.intracen.org/…/UNDP-and-International…/.
НҮБХХ ба Олон улсын худалдааны төв хамтран Төв Азийн худалдааны мэдээллийн порталыг нээлээ.
Төв Азийн Худалдааны Мэдээлэл (ТАХМ)-ийн портал (https://catiportal.org/en) нь худалдаатай холбоотой нэн чухал мэдээллээр хэрэглэгчдийг бүрэн хангах замаар Төв Азийн орнуудын экспортын чадавх болон бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн онлайн хэрэгсэл юм.
Эдийн засгийн харилцаанд оролцогч бүх талууд COVID-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралыг даван гарахад шаардагдах мэдээллийг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй, цаг алдалгүй хүлээн авах боломжтой болж байна.
ТАХМ портал нь мөн ЖДҮ-ийн худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхүйц зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангана.
Тажикистан, Киргизстан, Казахстан, Узбекистан болон Европын Холбооны улс орнуудын худалдааны статистик мэдээлэл, тариф, экспорт, импортын шаардлагууд, бизнесийн харилцааны талаарх бүхий л мэдээллийг энэхүү порталд нэгтгэсэн байна. Үүнээс гадна хэрэглэгчид эдгээр дөрвөн улсын экспортлох боломжтой бараа бүтээгдэхүүнд тавигдах чанарын шаардлагын талаарх мэдээллийг эндээс авах боломжтой.
Тус портал нь Төв Азийн орнуудын экспортлогчид, импортлогчид, хөрөнгө оруулагчид, бизнес, худалдааг дэмжих байгууллагуудад бизнесийн боломж бололцоог үр дүнтэй ашиглах боломжийг олгож, зөв дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад нь төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлнэ хэмээн Олон улсын худалдааны төвийн
https://www.intracen.org/…/UNDP-and-International…/
цахим хуудсанд мэдээлжээ.