Ministerial Declaration of the 19th Annual Meeting of Foreign Ministers of Landlocked Developing Countries was adopted

Sep 28, 2020 | 3:26 pm

The Ministers of Foreign Affairs of Landlocked Developing Countries (LLDCs), have met virtually on 23 September 2020, on the margins of the 75th session of the UN General Assembly, under the theme “Partnering for accelerated implementation of the VPoA and achieving sustainable development in LLDCs in the era of COVID-19”.

The Ministerial Meeting was attended by Ministers and High-Level officials from the 32 LLDCs, and high-level representatives of the UN system and other development partners, international and regional organizations.

The Ministerial Meeting reviewed the progress made by the LLDCs in the implementation of the VPoA and the 2030 Agenda for Sustainable Development, identified challenges faced by LLDCs, socio-economic impact of Covid-19 in LLDCs and shared knowledge, experiences and innovative approaches and mechanisms for partnership building and resource mobilization to accelerate the implementation of the VPoA, the achievement of the SDGs by LLDCs and for mitigating impact of Covid-19 pandemic.

The Ministerial Declaration was adopted at the end of the meeting that reaffirms the commitment of LLDCs to international and regional cooperation and multilateralism to achieve the SDGs and accelerate the full implementation of the VPoA.

The LLDCs highlight the importance of raising considerable resources to accelerate the implementation of the VPoA and achievement of the SDG targets by 2030 by LLDCs and urge the United Nations and development partner organizations to continue to prioritize allocations to the LLDCs to support them to address their special development needs.

The Ministerial Declaration includes that need to undertake studies on how to promote e-commerce in LLDCs by UN-OHRLLS, UNCTAD, ITU, International Think Tank for LLDCs and other relevant partners as the growth in e-commerce provides international trade opportunities including new market opportunities for LLDCs. The Declaration highlighted the critical importance of the work of the International Think Tank for LLDCs in improving research and capacity development for the LLDCs and in promoting networking and collaboration among researchers and research institutions for the benefit of the LLDCs. And it calls upon relevant international and regional organizations including UN-OHRLLS, UN-ESCAP, UNCTAD, UNDP, WTO and others, and research institutions, think tanks, and other stakeholders to strengthen collaboration on research and capacity building with the International Think Tank for LLDCs on all the priority areas of the VPoA and foster coherence in the implementation of the VPoA with the Sustainable Development Goals.

The Ministerial Declaration notes the appreciation of the contributions made by the host country Mongolia and other LLDCs who are party to the Multilateral Agreement for the Establishment of an International Think Tank for LLDCs and requests all LLDCs that have not yet ratified the Multilateral Agreement for the Establishment of an International Think Tank for LLDCs to join the ITT. Development partners, other Member States that are party to the Agreement, United Nations system, other international organizations and other stakeholders are called to provide voluntary contributions to the International Think Tank.

Ministerial Declaration

——-

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын 19 дүгээр уулзалтын Сайд нарын тунхаг бичиг батлагдлаа.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дахь чуулганы хүрээнд “КОВИД-19 цар тахлын үед ДГХБО-д Веннийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх түншлэл” сэдвийн дор цахим хуралдаан хийлээ.

Сайд нарын уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй 32 орны Гадаад хэргийн сайд нар, дээд түвшний албан тушаалтнууд, НҮБ-ын системийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцов.

Гадаад хэргийн сайд нарын 19 дэх удаагийн уулзалтаар Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ДГХБО-д гарсан ахиц дэвшил, тулгарч буй саад бэрхшээлүүд, КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор түншлэлийг бий болгох, хөрөнгө нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн мэдлэг, туршлага болон шинэлэг хандлага, механизмын талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимуүүлэхэд чиглэсэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, олон талт үзэл баримтлалыг дэмжих ДГХБО-ын үүрэг амлалтыг дахин нотолсон Сайд нарын тунхаг бичгийг баталлаа.
Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн биелүүлэхэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх нь нэн ач холбогдолтой болохыг ДГХБО онцолж, НҮБ болон хөгжлийн түнш байгууллагуудад хандан ДГХБО-д нэн тэргүүнд санхүүгийн туслалцаа үзүүлж, ДГХБО-ын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Цахим худалдааны өсөлт нь ДГХБО-ын хувьд шинэ зах зээлд нэвтрэх зэрэг гадаад худалдааны боломжуудыг бий болгох боломжтой тул тус тунхаг бичигт НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй болон Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн алба, НҮБХХБХ, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ -ITU), ДГХБО-ын Олон улсын судлагааны төв (ДГХБО-ын ОУСТ) болон бусад холбогдох түнш байгууллагууд хамтран ДГХБО дахь цахим худалдааг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа хийх шаардлагатай байгааг дурьдсан байна. Энэхүү тунхаг бичигт ДГХБО-ын судалгаа, хөгжлийн чадавхыг сайжруулах, ДГХБО-ын ашиг тусын тулд судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудын сүлжээ, хамтын ажиллагааг дэмжихэд ДГХБО-ын ОУСТ-ийн оруулж буй хувь нэмэр, ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй болон Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн алба, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисс, НҮБ-ын ХХБХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд, холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд, бусад оролцогч талуудыг Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүд болон Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэдгээрийн уялдаа холбоог дэмжих чиглэлээр судалгаа хийх болон ДГХБО-ын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ДГХБО-ын ОУСТ-тэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалав.

Сайд нарын тунхаглалд ДГХБО-ын ОУСТ-ийн хүлээн авагч орон Монгол Улс болон ДГХБО-ын ОУСТ байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон ДГХБО-ын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг тэмдэглэж, тус олон талт хэлэлцээрийг соёрхон батлаагүй байгаа бүх ДГХБО-ыг тус хэлэлцээрт нэгдэн орж, ДГХБО-ын ОУСТ-ийн гишүүн орон болохыг уриалсан байна. Хөгжлийн түншүүд, ДГХБО-ын ОУСТ байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орнууд, НҮБ-ын системийн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагууд, оролцогч талуудыг ДГХБО-ын ОУСТ-д сайн дураараа хандив өгөхийг мөн уриалжээ.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.