131997049_3311028515675564_1220603309034278721_o

2nd Annual Meeting of the Board of Governors of the ITTLLDC held virtually on December 21, 2020

Dec 22, 2020 | 10:49 am

The Board of Governors of the International Think Tank for LLDCs, as the highest authority of the ITTLLDC established by the Multilateral Agreement on the Establishment of an International Think Tank for LLDCs, was briefed on key issues and core legal documents related to the operation of the ITTLLDC, such as financial & audit report, staff rules & regulations, Annual Report, Annual Work Plan for 2021.
The Board Meeting was moderated by Vice Minister for Trade and Integration of Kazakhstan Mr. Kairat Torebayev, who was elected as Chairperson of the Board Meeting in line with Article 6.3 of the Multilateral Agreement on the Establishment of the International Think Tank for Landlocked Developing Countries.
Deputy Minister of Foreign Affairs of Mongolia H.E. B.Munkhjin, who has been serving as Chairperson of the Board of Governors, opened the meeting and addressed landlocked developing countries and emphasized the fundamental need to actively support the ITTLLDC’s activities in addressing the challenges ahead and mitigating the impacts of the COVID-19 pandemic.
The meeting was observed by Ms. Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu, UN Under-Secretary-General and High Representativst of the United Nations Office for Least Developed Countries, Landlocked Developing Countries and Small Island Developing States (UN-OHRLLS).
OHRLLS was granted observer status by the Board of Governors of the ITTLLDC on 1 June, 2019.
The High Representative also informed the Board of Governors about activities of the UN-OHRLLS and their work in support of Landlocked Developing Countries.
—————————————————————–
Далайд Гарцгүй Хөгжиж буй Орнуудын Олон Улсын Судалгааны Төвийн (ДГХБО-ын ОУСТ) Захирагчдын Зөвлөлийн 2 дугаар хурал 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав.
ДГХБО-ын ОУСТ-ийн эрх барих дээд байгууллага болох Захирагчдын зөвлөл нь
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрийн дагуу байгуулагдсан бөгөөд энэ удаагийн хурлаар ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагаатай холбоотой гол асуудлууд, эрх зүйн үндсэн баримт бичгүүдийг (санхүүгийн болон аудитын тайлан, ажиллагсдын дүрэм, журам, жилийн тайлан, 2021 оны ажлын төлөвлөгөө гэх мэт) авч хэлэлцэв.
Хурлыг Захирагчдын зөвлөлийн хурлын даргаар сонгогдсон Казахстаны Худалдаа, интеграцийн Дэд Сайд Ноён Кайрат Торебаев удирдав.
Захирагчдын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын Гадаад Харилцааны Дэд Сайд Б.Мөнхжин хурлыг нээж үг хэлсэн ба КОВИД-19 цар тахлын үед тулгарч буй сорилтыг даван туулах, цар тахлын нөлөөллийг багасгах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд далайд гарцгүй орнууд ОУСТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Уулзалтанд ажиглагч байгууллагын хувиар НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд Төлөөлөгч Эрхэмсэг Хатагтай Фекитамоелоа Катоа Утойкаману оролцов.
НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд Төлөөлөгчийн албанд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ДГХБО-ын ОУСТ-ийн Захирагчдын Зөвлөлөөс ажиглагчийн статус олгосон юм.
Дээд төлөөлөгч НҮБ-ын OHRLLS-ийн үйл ажиллагаа болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр хийж буй ажлынхаа талаар Захирагчдын зөвлөлд мэдээлэв.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.