ITTLLDC moderated the Session on legal frameworks for corridor operations

Oct 30, 2019 | 1:29 pm

ITTLLDC Executive Director E.Odbayar moderated Session #4 titled “Strengthening legal frameworks for corridor operations” of the Meeting on Best Practices in Corridor Development and Management for the Benefit of LLDCs & Transit Countries on October 30, 2019 in Ulaanbaatar, Mongolia.

This session reviewed existing types of legal multilateral and bilateral agreements and harmonized regulatory frameworks for corridor operations and also highlighted successful legal and regulatory models and elements as best practices.

The session had many compelling and informative presentations from the Programme Management Officer of UN-OHRLLS Ms. Dagmar Hertova, Economic Affairs Officer of the Sustainable Transport Division of UN-Economic Commission for Europe Mr. Roel Janssens, Chief Representative of the International Road Transport Union Ms. Yan Zhou, Senior Customs Officer of the Customs General Administration of Mongolia Ms. D.Tsendsuren and Director of Ministry of Infrastructure and Transport of Togo Mr. Komlavi Yovo.

 

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон дамжин өнгөрөх орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх тухай” асуудлаарх олон улсын хурлын “Коридорын үйл ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэх нь” сэдэвт 4 дэх хуралдааныг удирдан хөтлөв.

Тус хуралдаанаар олон талт болон хоёр талт хэлэлцээрүүдийн төрлүүд, коридорын үйл ажиллагааны уялдааг хангасан зохицуулалт, амжилттай хэрэгжиж буй хууль, эрх зүйн загвар, элементүүдийг онцлон хэлэлцэв.

Хуралдаанд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, ДГХБО болон Жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албаны Хөтөлбөрийн ажилтан Хатагтай Дагмар Хертова, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой тээврийн хэлтсийн эдийн засгийн мэргэжилтэн Ноён Роэль Янссенс, Олон улсын авто тээврийн холбооны Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дарга Хатагтай Ян Жоу, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн ахлах байцаагч Хатагтай Д.Цэндсүрэн болон Того улсын Дэд бүтэц, тээврийн яамны газрын захирал Ноён Комлави Ёво нар оролцож, сонирхолтой мэдээлэл бүхий илтгэлүүд тавив.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.

follow itlldc