In a courtesy call meeting on October 5, 2023 between Mr. Dulguun Damdin-Od, Executive Director of the ITTLLDC, and Dr. Socorro Escalante, World Health Organization Representative in Mongolia, discussions were held to strengthen collaboration and exchange knowledge between the two organizations.
During the meeting, Mr. Dulguun Damdin-Od introduced ITTLLDC’s study and comparative analysis on the “Current situation of surgical care delivery and emergency medical services of Mongolia and Lao PDR.” This comprehensive study highlights the critical importance of prevention against surgery-related diseases and emphasizes the timely and reliable treatment of such ailments as a fundamental component of any country’s healthcare policy and implementation process.
The study also underscores the achievements of Mongolia as a best practice for other LLDCs in emergency assistance, surgery, and anesthesia and necessity of making well-informed decisions to enhance the development and accessibility of the sector. Furthermore, the research aims to identify and address healthcare challenges in both Lao PDR and Mongolia, two landlocked developing countries (LLDCs) characterized by their unique socio-economic and developmental stages and geographical distinctions.
Mr. Dulguun Damdin-Od and Dr. Socorro Escalante engaged in a productive dialogue during the meeting, exploring potential avenues for collaboration between ITTLLDC and WHO to further advance healthcare and sustainable development goals in LLDCs.The meeting between the two organizations signifies a commitment to fostering international partnerships that can drive positive change in healthcare and development, especially in regions facing unique challenges.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарыг дэмжиж, амжилт шилдэг туршлагыг хуваалцах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчтэй уулзав
2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нарын уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг солилцох талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн “Монгол Улс болон Лаос Улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдал”-ын талаарх ДГХБО-ын ОУСТ-өөс гаргасан харьцуулсан судалгааны талаар танилцуулав. Энэхүү иж бүрэн судалгаа нь мэс засалтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдлыг онцолж, эдгээр өвчнийг цаг алдалгүй, найдвартай эмчлэх нь аливаа улс орны эрүүл мэндийн салбарын бодлого, хэрэгжилтийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг онцолж байгаа юм.
Тус судалгаа нь Монгод Улсын яаралтай тусламж, мэс засал, мэдээ алдуулалт зэрэг амин чухал салбаруудын хөгжил дэвшлийн шилдэг туршлагыг бусад далайд гарцгүй орнуудтай хуваалцаж, хүртээмжийг илүү нэмэгдүүлэхийн тулд сайн мэдээлэлтэй шийдвэр гаргах шаардлагатай байгааг тусгасан байна. Цаашилбал, энэхүү судалгаа нь өвөрмөц нийгэм-эдийн засаг, хөгжлийн үе шат, газарзүйн байршлаар тодорхойлогддог далайд гарцгүй хөгжиж буй хоёр орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх зорилготой юм.
Уулзалтын үеэр Д.Дөлгөөн, доктор Сокорро Эскаланте нар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид ахиулахад ДГХБО-ын ОУСТ болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны боломжуудыг талаар санал солилцов.Хоёр байгууллагын уулзалт нь эрүүл мэнд болон хөгжилд, ялангуяа өвөрмөц сорилттой тулгарч буй бүс нутгуудад эерэг өөрчлөлтийг авчрах олон улсын түншлэлийг дэмжих амлалтыг илэрхийлж байна.