Picture1

ITTLLDC signs MoU with the Mongolian Agricultural Commodity Exchange

Oct 14, 2021 | 3:35 pm

The signing ceremony for the Memorandum of Understanding between the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) and the Mongolian Agricultural Commodity Exchange (MCE) took place on October 13, 2021 at 10:00 am at offices of MCE in Ulaanbaatar. The MoU was signed by the ITTLLDC Director of Operations Mr. D.Dulguun and MCE Executive Director Mr. J.Osorjamaa.

The Mongolian Agricultural Commodity Exchange has been operating since 2013 with the aim of increasing the range of goods and commodities to be traded on the exchange, increasing the number of participants in the exchange market, establishing a logistics center connected to the integrated information network, improving the sector’s infrastructure, increasing market liquidity, improving corporate governance and competitive capabilities.

Both parties agreed to develop a cooperation plan to strengthen their research capacity through exchange of information and materials on the experience of landlocked countries, conduct comparative research on commodity exchanges in developing and developed countries, and to provide training for specialists to improve their knowledge and skills.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК (ХААБ) хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав

Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Улаанбаатар хотноо 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10 цагт ХААБ-ийн байранд болов. Санамж бичигт ДГХБО-ын ОУСТ-ийг төлөөлж Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Дөлгөөн болон ХААБ-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа нар гарын үсэг зурлаа.

Хөдөө аж ахуйн бирж нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд биржийн арилжаанд оруулах бараа/түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлэх, биржийн зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон ложистикийн төвийг бий болгох, салбарын дэд бүтцийг сайжруулах, зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх, Компанийн засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорин ажилладаг байна.

Талууд судалгааны чадавхаа бэхжүүлэх, тэр дотроо далайд гарцгүй орнуудын туршлагын талаарх мэдээлэл/холбогдох материалуудыг солилцон хөгжиж буй болон хөгжингүй орны биржийн харьцуулсан судалгаа болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа явуулах, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулах зэргээр хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргаж ажиллахаар боллоо.

IMG_3582 IMG_3606 IMG_3617 IMG_3619

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.