EGM

ITTLLDC participates in the Expert Group Consultations on the Establishment of the DSC for Sustainable Development

Nov 16, 2021 | 5:45 pm

International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) participated in the Expert Group Consultation on Establishment of the Digital Solutions Center (DSC) for Sustainable Development at the invitation of the UN-ESCAP virtually on 15 November 2021.

At the virtual meeting Mr.Dulguun.D, Director Operations of ITTLLDC provided brief update on projects and studies of ITT in cooperation with the ESCAP and UNOHRLLS implementing in landlocked developing countries.

Within the framework of the “Addressing the Transboundary Dimensions of the 2030 Agenda for Sustainable Development through Regional Cooperation and Integration (RECI) in Asia and the Pacific Countries” project ITTLLDC provided an expertise in validating and testing the web-based tools – the infrastructure co-deployment portal and the simulator, co-organized online training workshops for the policy makers and experts of Kazakhstan, the Kyrgyz Republic and Mongolia, and cooperating in updating and developing sector specific policy briefs for policymakers and private sector partners of Kazakhstan, Kyrgyz Republic and Mongolia as main target beneficiaries.

Mr.Dulguun highlighted the importance of the initiation and cooperation to establish the Regional Digital Solutions Center in closing the gap in digital divide, transformation and further integration for not only the Central Asian Landlocked developing countries but also for all the LLDCs in Asia, Africa, Europa and Latin America.

 

ДГХБО-ын ОУСТ Тогтвортой хөгжлийн төлөөх Дижитал Шийдлийн Төв байгуулах шинжээчдийн бүлгийн зөвлөлдөх уулзалтад оролцов.

 

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) НҮБ-ын АНДЭЗНК-ийн урилгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тогтвортой хөгжлийн төлөөх Дижитал шийдлийн төв (ДШТ) байгуулах тухай шинжээчдийн бүлгийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Цахим уулзалт дээр ДГХБО-ын ОУСТ -ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Дөлгөөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй АНДЭЗНК болон НҮБ-ын Нэн буурхай хөгжилтэй, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон Жижиг арлын хөгжиж буй улсуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газартай хэрэгжүүлж буй төсөл, судалгааны ажлуудын талаар товч мэдээлэл хийлээ.

ДГХБО-ын ОУСТ нь “Ази, Номхон далайн орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцчлалаар дамжуулан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хил дамнасан хэмжигдэхүүнийг шийдвэрлэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-ын боловсруулсан чадваржуулах бүтээгдэхүүн, вэб суурьтай аргачлал болох Дэд бүтцийн салбарын хамтран бүтээн байгуулалт хийх түншлэлийн портал болон Дэд бүтцийн нэгдсэн коридоруудад зориулсан симуляторыг турших, баталгаажуулах ажлуудыг хийж, Казахстан, Бүгд Найрамдах Киргиз, Монгол Улсын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалт семинарыг хамтран зохион байгуулж, эдгээр орнуудын бодлого боловсруулагчид болон хувийн хэвшлийн түншүүдэд салбарын онцлогийг тусгасан бодлогын зөвлөмжүүдийг боловсруулахад хамтран ажиллаж байна.

Д.Дөлгөөн Төв Азийн далайд гарцгүй хөгжиж буй орнууд төдийгүй Ази, Европ, Латин Америк, Африкийн бүх далайд гарцгүй хөгжиж буй орнуудад дижитал шилжилт, өөрчлөлт, цаашдын интеграцчлалын хоцрогдлыг арилгахад Бүс нутгийн Дижитал шийдлийн төвийг байгуулах энэхүү санаачилга, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.