Picture1

ITTLLDC participates in the Sub-regional SPECA Workshop

Oct 20, 2021 | 1:59 pm

On the invitation of the the United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific (ESCAP) and the United Nations Economic Commission for Europe (UNECE), the International Think Tank for Landlocked Developing Countries (ITTLLDC) participated in the Sub-regional Special Programme for the Economies of Central Asia (SPECA) Workshop on Innovation and Technology for Sustainable Development and the 2nd Session of the SPECA Working Group on Innovation and Technology for Sustainable Development (WG on ITSD).

The Working Group on Innovation and Technology for Sustainable Development (WG on ITSD) is a subsidiary body under the UN SPECA, comprising senior policymakers, researchers, decision makers and other stakeholders in the area of innovation and technology from the seven participating SPECA countries, namely Afghanistan, Azerbaijan, Kazakhstan, Kyrgyzstan, Tajikistan, Turkmenistan and Uzbekistan.

The WG on ITSD provides a platform to explore new opportunities to share experiences among the SPECA countries in the implementation of digital connectivity and inclusion, digital technology applications, e-resilience, and regional cooperation on digital solutions for sustainable development.

The session was organized virtually by ESCAP and UNECE in cooperation with the State Agency of Intellectual Property and Innovation of the Kyrgyz Republic during 20-21 October, 2021, and was attended by participants, nominated by Governments of the SPECA countries, representing senior public officials involved in the formulation and implementation of national innovation policies and policies and programmes related to digital connectivity and technology development.

During this session, while ICT and Development consultant for ESCAP Mr. Vadim Kaptur and ITTLLDC consultant Mr. Talaibek Makeev provided their in-depth analysis of their findings on the project Co-deployment of infrastructure for Integrated Corridor Development, ITTLLDC Director of Operations Mr. Dulguun also noted that all SPECA countries are landlocked developing countries (LLDCs) and highlighted the importance of the ITTLLDC as the only Intergovernmental Institution of the Group of Landlocked Developing Countries at the United Nations. He called on all participants to utilize the think tank as a platform for innovation in overcoming LLDCs’ common challenges.

The ITTLLDC has also previously participated in the Economic Forum of the UN-SPECA on the invitation of the Government of Kazakhstan on September 20-21, 2018 in Almaty, Kazakhstan.

https://unece.org/speca/events/second-session-speca-working-group-innovation-and-technology-sustainable-development

———————————-

Далайд Гарцгүй Хөгжиж буй Орнуудын Олон Улсын Судалгааны Төв нь (ДГХБО-ын ОУСТ) НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг – Нийгмийн Комисс (АНДЕЗНК) болон НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комиссийн (ЕЭЗК) урилгаар “Тогтвортой хөгжлийн төлөөх инноваци, технологийн дэд бүсийн семинар” болон “Тогтвортой хөгжлийн инноваци, технологийн асуудлаарх SPECA-ийн Ажлын хэсгийн 2-р хуралдаанд” оролцов.

Тогтвортой хөгжлийн төлөөх инноваци, технологийн ажлын хэсэг нь НҮБ-ын Төв Азийн эдийн засгийн тусгай хөтөлбөр (SPECA)-ийн дэргэдэх туслах байгууллага бөгөөд Афганистан, Азербайжан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг SPECA-д оролцогч долоон орны инноваци, технологийн салбарын ахлах бодлого боловсруулагчид, судлаачид, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудаас бүрддэг байна.

Тогтвортой хөгжлийн төлөөх инноваци, технологийн ажлын хэсэг нь цахим холболт, оролцоо, цахим технологийн хэрэглээ, цахим бэлэн байдал, тогтвортой хөгжлийн цахим шийдлүүдийн бүс нутгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр SPECA-ийн орнуудын хооронд туршлага солилцох шинэ боломжуудыг судлах платформоор хангадаг байна.

Чуулганыг АНДЭЗНК болон ЕЭЗК нь Киргиз улсын Оюуны өмч, инновацийн улсын агентлагтай хамтран 2021 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд SPECA-ийн орнуудын Засгийн газраас нэр дэвшүүлсэн оролцогчид, цахим холболт, технологийн хөгжилтэй холбоотой үндэсний инновацийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцдог төрийн өндөр албан тушаалтнуудын төлөөлөл оролцов.

Энэ хуралдааны үеэр АНДЭЗНК-ын МХХТ болон хөгжлийн зөвлөх Ноён Вадим Каптур, ДГХБО-ын ОУСТ-ийн зөвлөх ноён Талайбек Макеев нар Нэгдсэн коридор хөгжүүлэх дэд бүтцийг хамтран ашиглах төслийн талаарх олж авсан үр дүнгээ хуваалцсан бол ДГХБО-ын ОУСТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ноён Дөлгөөн мөн SPECA-ийн гишүүн орнууд бүгд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО) гэдгийг онцолж, НҮБ-ын дэргэдэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн цорын ганц Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын ОУСТ-ийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрээр нийт оролцогчдод уг судалгааны төвийг ДГХБО-ын нийтлэг сорилтуудыг даван туулах инновацийн платформ болгон ашиглахыг уриалав.

Мөн ДГХБО-ын ОУСТ нь өмнө нь Казахстан улсын Засгийн газрын урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Казахстан улсын Алматы хотод болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Төв Азийн орнуудын эдийн засгийн тусгай хөтөлбөр /SPECA/”-ийн Эдийн заcгийн форумд оролцож байсан юм.

1 2 3 4

Contact itlldc

Email: thinktank@land-locked.org

Tel: +976-11-351971

Fax: +976 11 322127

visit ittlldc headquarters

UN House

United Nations Street-14

Sukhbaatar district

Ulaanbaatar 14201

Mongolia

Subscription for daily updates

Sign up to receive a daily brief on the news, and events relevant to the ITTLLDC and landlocked developing countries.